“Дэлхийг Монголд – Монголыг Дэлхийд” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнуудтай уулзах үеэрээ сүүлийн жилүүдэд 21 улсын төрийн тэргүүн манай оронд айлчилсан нь олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд өсөж, байр суурь бэхжихэд чухал ач холбогдолтой болж буйг онцлон тэмдэглэсэн.
Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд том нөлөө үзүүлж буй энэхүү үйл ажиллагааг гэрэл зурагаар өгүүлсэн “Дэлхийг Монголд – Монголыг Дэлхийд” гэрэл зургийн үзэсгэлэн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд нээгдлээ. Эл үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн албан ёсны гэрэл зурагчин, СГЗ Г.Ган-Өлзий, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран зохион байгуулсан байна.
Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий, “Монголыг олон улсад төлөөлөх бүрэн эрхтэй ганц субьект нь Монгол Улсын ерөнхийлөгч байдаг. Тэрээр өнөөдөр ямар түвшинд ажиллаж, манай улсын гадаад харилцаа хэрхэн өргөжин хөгжиж буйг гэрэл зургийн үзэсгэлэнгээрээ дамжуулан олон нийтэд хүргэж, ойлгуулах боломжийг нээж өгөхийг зорьсон. Үзэсгэлэнд тавигдсан 40 гэрэл зурагийг нэг бүрчлэн харвал агуулгын хувьд маш өргөн санаа хэлнэ. Ерөнхийлэгч У.Хүрэлсүх, 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш дэлхийн 18 оронд төрийн айлчлал хийсэн бол гадны 21 орны төрийн тэргүүн манай оронд айлчилсан байна. Тэрхүү түүхэн айлчлал, үйл явдлыг гэрэл зурагууд харуулна. Мөн төрийн айлчлалаас гадна олон улсын томоохон 20 гаруй хурал чуулганд Монгол улсаа төлөөлөн оролцсоныг гэрчилнэ” гэж үзэсгэлэнгийн зорилго, агуулгыг онцлов.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.