Н.Номтойбаяр: ОХУ-д гарсан халдварыг тахал биш мэдээлсэн ч сая хятад улсад тахлын сэжигтэй нэг тохиолдол гарсан

Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ болон БНХАУ-д гарсан халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ, ОХУ-ын Эрхүү хотод гарсан халдварт өвчний асуудлыг бид ээлжит хуралдаанаар хэлэлцсэн. ОХУ-ын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ нь тахлын шинжтэй бус, харин аденовирусийн халдвар гэж мэдээлсэн. Тус улсад 5000 орчим лабораторийн шинжилгээ хийж, нөхцөл байдлыг хяналтад авсан тул санаа зовох асуудалгүй гэж мэдэгдсэн.

Харин өчигдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотод халдварт өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн. Үүнтэй холбоотойгоор хоёр улсын холбогдох байгууллагууд мэдээлэл солилцож эхэлжээ. 

Одоогийн байдлаар Хятадын талын эрх бүхий албан тушаалтнууд Монгол Улсад ирж, хамтран ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай зөвлөлдсөний үндсэн дээр өнөө өглөө Онцгой байдлын ерөнхий газар болон Эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын хэсэг хил орчмын бүс нутгийг зорьсон.

Тус ажлын хэсэг нь халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх, хамгаалах бэлэн байдал болон өмнө нь гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийг газар дээр нь шалгах юм. ОХУ-ын талаас уг өвчнийг онц ноцтой биш гэж албан ёсоор мэдэгдсэн хэдий ч Монгол Улс хил, гаалийн хяналтаа чангатгаж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.