Нөмрөгийн сав газарт гарсан гал түймрээс үүдэн Өвөрмонголын тал 2000 хүнтэй байнгын эргүүл ажиллуулж байна

Нөмрөгийн сав газарт гарсан гал түймрээс үүдэн Өвөрмонголын тал 2000 хүнтэй байнгын эргүүл ажиллуулж байна

Нөмрөгийн сав газарт гарсан түймрийн талаар хятадын chinedaily-д мэдээ нийтжэлээ.

Ингэхдээ,

Ням гарагт гал сөнөөгчид болон орон нутгийн аврах албаны ажилтнууд хээрийн түймрийн тархалтыг зогсоохоор ажиллаж байна. [Гэрэл зургийг Өвөр Монголын Гал түймэртэй тэмцэх, авран хамгаалах хөдөлгөөнт корпус China Daily-д зориулан авсан]

Монгол Улсын нутгаас Өвөр Монголын Өөртөө Засах Орны хил рүү чиглэн тархаж буй хээрийн түймрийг тогтоон барихаар 2,000 гаруй гал сөнөөгч болон орон нутгийн аврах албаны ажилтан ажиллаж байна. Түймэр баасан гарагаас эхлэн тархаж байгаа юм.
Синьхуа агентлагийн ням гарагт мэдээлснээр, түймэр баасан гарагийн 13:00 цагийн орчимд Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошингийн ойролцоох Монголын талын хилийн бүсэд гарчээ.

Газар орны онцлог болон салхины нөлөөгөөр гал Шилийн гол аймаг, Хянган аймгийн хилийн бүсүүд рүү чиглэн тархаж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Өвөр Монголын тал аврах багууд болон орон нутгийн гал түймэртэй тэмцэх хүчнээс 2,000 гаруй хүнийг дайчлан, хилийн дагуу хэсэгчлэн хяналт тогтоох ажиллагааг зохион байгуулжээ.

Энэ хүрээнд зэвсэгт эргүүл хийх, түймрийн тархалтыг таслан зогсоох хүчийг бэлэн байдалд байлгахад голлон анхаарч байна.


Ням гарагийн 21:00 цагийн байдлаар түймрийн тархалтыг хилийн бүсэд зогсоох ажиллагаа үргэлжилж байв. Одоогоор түймэр БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэвтрээгүй байна, гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.