Хугацаат цэргийн албаны 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана

Хугацаат цэргийн албаны 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана

Нийслэлийн хэмжээнд 2026 оны хоёрдугаар ээлжийн Хугацаат цэргийн албаны цэрэг татлага аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Эдгээр өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн цэрэг татлага үргэлжилнэ. 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 10 дугаар сарын 21-ний хооронд төрсөн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн залуучууд хамрагдах боломжтой.

Нийслэлийн 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт:

 Цэргийн албаны тухай хуулийн 12.7-д зааснаар иргэд хөдөө, орон нутагт цэрэг татлагад хамрагдаж амжаагүй бол нийслэлийн есөн дүүргийн аль ч цэрэг татлагын товчооны байруудаар хамрагдаж болно.

Энэ удаагийн цэрэг татлагаас төгсөх дамжааны оюутнуудыг чөлөөлж байгаа. Оюутнууд сургуулийн тодорхойлолт, холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, цэрэг татлагын байранд биечлэн очиж шийдүүлнэ.

 Цэргийн албаны тухай хуулийн хуулийн 12.8-д зааснаар ажил олгогч байгууллагууд цэрэг татлагад ажилтнаа явуулах үүрэг хүлээдэг. Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 3-р бүлэгт зааснаар эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаат цэргийн албанаас түр чөлөөлж болно. Ингэхдээ холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, цэрэг татлагын товчоонд хандаж, шийдүүлнэ.

Нийслэлийн есөн дүүргүүдийн цэрэг татлагын байрууд:

Баянгол дүүргийн Цэрэг татлагын байр – 96 дугаар сургууль,

Баянзүрх дүүргийн Цэрэг татлагын байр – 14 дүгээр сургууль,

Сүхбаатар дүүргийн Цэрэг татлагын байр – 3 дугаар сургууль,

Сонгинохайрхан дүүргийн Цэрэг татлагын байр – 83 дугаар сургууль,

Чингэлтэй дүүргийн Цэрэг татлагын байр – 23 дугаар сургууль,

Хан-Уул дүүргийн Цэрэг татлагын байр – 34 дүгээр сургууль,

Налайх дүүргийн Цэрэг татлагын байр - “Эрдмийн оргил” сургууль

Багануур дүүргийн Цэрэг татлагын байр - Хүний хөгжлийн ордон

Багахангай дүүргийн Цэрэг татлагын байр - 91 дүгээр сургуульд цэрэг татлага зохион байгуулагдана.

8ba60d4ac5334897811fb9b5eef0ba4e

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.