УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Дулаан хангамжийн тоолуур тавьснаар иргэдэд дарамт болохгүй, зөвхөн хэрэглэсэн дулааны төлбөрөө л төлнө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Дулаан хангамжийн тухай хуулийн анхдагч төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Тус хуулийн төсөл нь Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан, өнөөдөр тус салбарт үүсээд буй асуудлаас улбаатайг дурдсан. Манай улс өмнө нь дулааны бие даасан эрх зүйн зохицуулалтгүй явж ирсэн бөгөөд хэт ерөнхий хуулиар, салбарын олон харилцааг "хуулиас давсан" 400 орчим журам, дүрмээр зохицуулж ирсэн нь иж бүрэн зохицуулалт бүхий төслийг боловсруулахад хүргэсэн хуулийг санаачлагч танилцуулжээ.
Тус хуулийн төслөөс дулааны эрчим хүчийг тоолуураар тооцох зарчимыг зарим гишүүд тодруулж асуулаа. Хууль санаачлагчийн хувьд хэрэглэгч дулааны эрчим хүчний хэрэглэсэн дулааны төлбөрөө тоолуураар тооцуулах боломж бүрдсэнээр төлбөрийн шударга зарчим үйлчилж, дулааны эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй ашиглах бодит хөшүүрэг, механизм бүрдэнэ гэж тайлбарлалаа.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
Дулааны үнэ нэмэгдэж байна. Энэ хуулийн төсөлд айл, өрхүүдэд дулааны тоолуур тавина гэж байна. Айл өрх бүрд дарамт ирэх үү. Одоо тоолууртай болчхоод дулааны алдагдлаас үүссэн зардал, үнийг ард иргэдэд үүрүүлэх гэж байгаа юм биш биз дээ. Халаалт дулааны нөхцөл сайжрахгүй байж төлдөг мөнгө нь нэмэгдэх юм биш биз. Дулаан цахилгаан тойрсон олон жил угсарсан авлигын системийг устгахад нөлөөлөх үү, ард иргэдэд дарамт болж төлөх мөнгө нь ихсэх юм биш биз?
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:
Авлигын асуудлын гол шалтгааны нэгт төрийн оролцоо их байна. Хоёрт харилцаагаа хуульчлаагүй тул бүх зохицуулалт журмаар явж байна. Энэ салбар ерөнхий товч хуультай, дулаан хангамжийн хуульд 5 хувийн зохицуулалттай, 800 гаруй журмаар дулаан хангамжийн салбар зохицуулж байна. Дулааныг тоолууржуулахад иргэдээс зардал гарах уу гэж байна. Дулааны тоолуурыг хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмч нь байна.
Хэрэв хэрэглэгч хүсвэл хүссэн тоолуураа тавих зохицуулалт нээлттэй. Дулааныг тоолдог болсоноор иргэд зөвхөн шударгаар өөрийн хэрэгэлсэн дулаанаа л төлнө. Одоо метр кубээр үржигдэж байгаа нь шударга бус бөгөөд иргэдээс илүү их хэмжээний мөнгө авч байна. Тийм ч учир сум, аймгийн төв дэх дулааны эх үүсвэр хэдэн төрийн байгууллагаас м3 метр кубээр нь мөнгө авчаад хувийн хэвшлийг дулаанаар хангахгүй гээд сууж байна. Ийм асуудлууд цэгцэрнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.