Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн талаар Японы хэвлэлд "Монголын хээр талын 80 хувийг шатаасан япончууд" гэж онцолжээ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн талаар Японы хэвлэлд "Монголын хээр талын 80 хувийг шатаасан япончууд" гэж онцолжээ

       

 

 Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийг Японы хэвлэлд "Монголын хээр талын 80 хувийг шатаасан япончууд" гэж онцолжээ

        Дорнод аймгийн Халх гол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраасан. Тухайн бүс нь нийт 528 мянга га тайлбайтайгаас 468 мянган га газар түймэрт өртсөн урьдчилсан тооцоо гарсан. Энэ түймэр мөн цаашлаад хилээр гарч урд хөршийн нутаг дэвсгэрт буюу Өвөр Монголын Өөртөө Засах орны Шилийн гол болон Хинган аймгийн хил дагуу салхиар зөөгдсөн байна. Гэхдээ газар нутгийг шатаах хэмжээнд үүсээгүй.

Гэвч Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн тухай Япон, Солонгос, Хятадын улсууд томоохон 10 гаруй томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон томоохон агентлагууд онцлон мэдээлж байна. Багцлан хүргэвэл:

1.  Японы хэвлэлүүд

(Kyodo News, The Japan Times, FNN News, KHB, IT/Mobile блогууд зэрэг)

KDDI компани болон тэдний охин компани Мобиком тусгай хамгаалалттай бүсэд үйл ажиллагаа явуулж байхдаа гал алдсан тухай мэдээлсэн. KDDI компаниас албан ёсны уучлал гуйж, мөрдөн байцаалтад бүрэн хамтран ажиллахаа амласан болон "4G сүлжээний хэмжилт хийж явсан" хэмээн компаниудын тайлбарыг голлон нийтэлсэн байна.

2. Солонгосын хэвлэлүүд

(YTN, Yonhap News, JoongAng Ilbo, MBC, SBS зэрэг)

Солонгосын томоохон телевиз болон сонингууд "Монголын хээр талын 80 хувийг шатаасан япончууд" гэх агуулгаар хүчтэй шүүмжилжээ. Мөн Монголын "VIVANT" киноноос үүдэлтэй Япон жуулчдын урсгал болон Япон удирдлагуудын "сүлжээ хэмжих биш, хууль бусаар ховордсон тул загас барихаар явж байсан" гэж онцолжээ.

3. Хятадын хэвлэлүүд

(Xinhua / Синьхуа, CCTV, DotDotNews, Guancha зэрэг)

Хятадын төрийн ба үндэсний томоохон агентлагууд түймрийн цар хэмжээнд анхаарсан. Ой, хээрийн түймэр Өвөр Монголын хилд салхиар хүрсэн тул Хятадын талаас 3,400 орчим гал унтраагч, онцгой байдлын ажилтнуудыг дайчлан хил дээр сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөн Монголын Засгийн газраас хуулийн дагуу хариуцлага тооцох болон нөхөн төлбөр шаардах тухай дэлгэрэнгүй мэдээлсэн байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.