Ж.Хатанбаатар: Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн хүнийг гүтгэж, харлуулах маш амархан юм билээ

Элэгний гэгддэг Ж.Хатанбаатар иргэн Г.Уянгатай ярилцаж, Хотын дарга асан Х.Нямбаатартай холбоотой ноцтой асуудлуудыг хөндөж гаргасан юм. Тухайлбал, Хотын дарга асан Х.Нямбаатар 3 шатны шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэн Элэг судлалын төвийг дээрэмдэж, хүч хэрэглэн булааж авсан бол Ж.Хатанбаатар луу бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг солих үүрэг хүртэл өгдөг байсныг дурдаад байна. Эндээс бид 3 шатны шүүхийн шийдвэртэй, Элэг судлалын төвийн талаарх асуудлыг онцолж хүргэе. 
 
Тухайн Элэг судлалын төвийг 2004 оноос эхлэн Ж.Хатанбаатар менежментийн гэрээгээр ажиллуулж байгаад 2015 онд гэрээний хугацаа дуусч, Ж.Хатанбаатар нарын нэр дээр шилжүүлэх шүүхийн шийдвэр гарч байжээ. 
 
Гэвч Х.Нямбаатар хотын дарга болонгуутаа шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Элэг судлалын үндэсний төвийн харьяанд байсан бусад объектуудыг нийслэлийн өмчид эргүүлэн авснаа мэдэгдэж байв. 
995f977bcce94caf9bbbe060a0228fe5
f5331e2c514f485d8f6c61db069685b0
cfb24905f2b64440bca233417c579835
 
Гурван шатны шүүхийн шийдвэрээс давсан эрх мэдэлтэй Хотын дарга асан Х.Нямбаатарын гаргасан уг захирамжийг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн хэдий ч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа аж. 
 
Ж.Хатанбаатарын ярьж буйгаар Элэг судлалын төвөөс нэг ч өмч түүний нэр дээр шилжиж ирээгүй байхад түүнийг "нийслэлийн өмчид буцааж авлаа" хэмээн худлаа гүтгэж, ярьж байна. Төрийн өндөр албан тушаалтан ингэж худлаа ярьж болдгийг үнэхээр гайхаж байна, гэжээ. 
Харин Элэг судлалын үндэсний төвийн дэргэд байсан Анхны эмийн үйлдвэрийг нурааж,  газрыг нь яаралтай дуудлага худалдаагаар Ehlel grouр гэх компанид 9 тэрбумаар худалдсан байна. "Эхлэл брэнд" ХХК уг газарт “Monastery Tower” нэртэй 25 давхар бизнес зэрэглэлийн орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор төсөл хэрэгжүүлж байгаа аж. 
 
 
Гэвч  “Эхлэл Брэнд” нь төлбөрөө төлөхөөсөө ч өмнө уг газрыг шилжүүлж авч байсан гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, Хотын дарга асан Х.Нямбаатар эрх мэдлээ ашиглаж, тухайн газрыг Эхлэл брэнд компанид шууд шилжүүлж өгөөд, дараа нь мөнгий нь төлүүлсэн байх вий гэх хардлага үүсч байна. 
fbccbe1e7e0b46c0bdb3c97c281c8996
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.