ХЗДХЯ-ны ТНБД-аар бригадын генерал С.Баатаржавыг томилжээ

ХЗДХЯ-ны ТНБД-аар бригадын генерал С.Баатаржавыг томилжээ
Хууль зүй дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагын бүрэлдэхүүн, харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд оролцлоо.
 
Хуралдааны эхэнд Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдах албан тушаалтны шинэ томилгоог танилцууллаа.
Үүнд:
 
Сайннямбуугийн Баатаржав - Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч;
Одгэрэлийн Цолмон - Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;
Норовын Алтансүх - Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга;
Аюурзанын Энх-Эрдэнэ - Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар
Мөн Монгол Улсын гавьяат хуульч Намжилын Чинбатыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр,
Хууль зүйн ухааны доктор Батболдын Амарсанааг сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус томилсныг танилцуулав.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн энэ хүрээнд төрийн албан хаагчийг ажилд авах, томилох, чөлөөлөх, албан тушаал дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа улс төрийн хамаарал, танил тал бус тухайн хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, ур чадвар, ажлын туршлага, ажлын гүйцэтгэлийн үр дүнг үндсэн шалгуур болгож төрийн албанд мерит зарчмыг баримтлан ажиллахаа онцоллоо.
 
Мөн хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үүрэг өглөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.