АРД ББСБ ямар ч бүртгэлгүй, дансгүй иргэний нэр дээр 5 сая төгрөгийн зээл гаргаж, Mining tech гэх компани руу шилжүүлж, иргэнийг 7 саяын өрөнд оруулжээ!

АРД ББСБ ямар ч бүртгэлгүй, дансгүй иргэний нэр дээр 5 сая төгрөгийн зээл гаргаж, Mining tech гэх компани руу шилжүүлж, иргэнийг 7 саяын өрөнд оруулжээ!
Ard Financial Group группийн Ард кредит ББСБ-ийн дээр ямар ч бүртгэлгүй, дансгүй иргэний нэр дээр 5 сая төгрөгийн өр үүсгэж, жирийн иргэнийг өр зээлэнд оруулжээ.
Иргэн Б.Ч ХААН банкнаас зээл авах гэж байгаад "зээлийн муу түүхтэй" гэдгээ мэдсэн байна. Гэтэл энэ Ард кредит ББСБ гэх компанийн нэр дээр 5 сая төгрөгийн зээлтэй болсон байж. Улмаар зээлийн хүү, алданги гэх 2 сая нэмэгдээд нийт 7 сая төгрөгийн өртэй болсон байна. 
 
Ингээд Ард кредит ББСБ дээр очоод дансаа шүүлгэхэд иргэн Б.Ч-ийн нэр дээр  гаргасан зээлээ Mining tech/Уураг тэжээл гэх пэйж хаягтай/ компани руу шилжүүлсэн гэх тайлбар хэлдэг байна. Гэвч ямар гэрээн дээр үндсэлж, иргэний нэр дээр зээл гаргаж, яагаад өөр компани руу шилжүүлсэн гэдгээ ч тайлбарлаж чадахгүй байна. 
Гэтэл дээрх хоёр компанийн аль аль нь тухайн иргэнийг хохиролгүй болгож өгөхгүй гэж хэлсэн нь гайхмаар. 
 
Өөрөөр хэлбэл, дээрх Ard Financial Group, Mining tech/Уураг тэжээл гэх пэйж хаягтай/ үгсэн хуйвдалдаж иргэнийг луйвардсэн байж болзошгүй байна! 
Одоо хохирогч иргэн Б.Ч  Ард Financial Group дээр 7 саяын өртэй тул ХААН банкнаас зээл авч чадахгүйд хүрч, дараа дараагийн зээлээ төлж чадахгүй хүнд нөхцөлд ороод байгаа юм. Хэрэв АРД дээрх тэрхүү 7 саяын өр/өөрөө аваагүй/ өрийг төлж барагдуулбал ХААН банкин дээр зээл авах эрх нээгдэх юм. 
 
Яг түүн шиг маш олон иргэнийг ингэж луйвардаж, өрөнд оруулсан байх магадлалтай тул иргэд та бүхэн өр, зээлтэй эсэхээ шүүж, нягтлах шаардлагтайг сэрэмжлүүлж байна.
 
Уг асуудлаар бид сурвалжлан хүргэх болно. 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.