NBA-ийн ДРАФТЫН 1-р тойргийн 21 дэх сонголт 28 настай Терранс Фергюсон Монголын дээд лигт тоглоно
NBA-д дөрвөн улирал тоглож, Оклахома Сити Тандер болон Филадельфи 76 багийн өмсгөлийг өмсөж байсан Терранс Фергюсон Монголын сагсан бөмбөгийн дээд лигт тоглохоор болжээ.
Тэрбээр энэ улиралд “СҮА ТЛЖ Түшиг багана” багийн бүрэлдэхүүнд нэгдэж, Монголын талбайд тоглох юм. 2017 оны NBA-ийн драфтын нэгдүгээр тойргийн 21 дэх сонголт болсон Терранс Фергюсон нь мэргэжлийн сагсан бөмбөгийн өндөр түвшинд тоглож байсан туршлагатай тамирчин юм.
1998 оны тавдугаар сарын 17-нд АНУ-ын Оклахома мужийн Талса хотод төрсөн тэрбээр 198 см өндөртэй бөгөөд хамгаалагч, довтлогчийн байрлалд тоглодог. Фергюсон 2017-2018 оны улиралд Оклахома Сити Тандер багт NBA-ийн замналаа эхлүүлж, тус багийн төлөө гурван улирал тоглосон. Улмаар 2020-2021 оны улиралд Филадельфи 76 багт нэгдэж, NBA дахь сүүлийн улирлаа өнгөрүүлжээ. Тэрбээр 2022 оны NBA-ийн G League-ийн аварга болж байсан юм
NBA-ийн үндсэн улирлын нийт 204 тоглолтод оролцохдоо нэг тоглолтод дунджаар 4.5 оноо, 1.3 самбар, 0.7 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна. Тэрбээр NBA-д өнгөрүүлсэн хугацаандаа нийт 124 тоглолтыг гарааны тавд эхлүүлжээ.
Фергюсоны Монголын дээд лигт ирж буй нь энэ улирлын легионер тоглогчдын өрсөлдөөнд анхаарал татахуйц үйл явдал болж байна. NBA-д тоглож байсан туршлагатай тамирчин Монголын лигт хэрхэн тоглох, шинэ багийнхаа амжилтад ямар хувь нэмэр оруулах нь сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж байна
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.