2028 оноос хойш орчин үеийн залуучууд улс төрд оролцох эрхгүй болно

2028 оноос хойш орчин үеийн залуучууд улс төрд оролцох эрхгүй болно

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

Өнөөгийн улс төрийн намууд хуучирсан бүтэцтэй, масс гишүүнчлэлд тулгуурлан нийгмийг талцуулж байна. Гэтэл шинэ үеийн залуус хөгжилтэй орнуудын жишгээр бодлогод суурилсан, цомхон баг бүхий намуудыг хүсэж байна. Тэд заавал намын батлах өвөртөлж, хатуу гишүүнчлэлд баригдах бус, харин үзэл баримтлалыг нь дэмжиж саналаа өгдөг, таалагдахгүй бол сонголтоо чөлөөтэй өөрчилдөг эрүүл тогтолцоог хүлээж байгаа юм. Гэтэл 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр намыг заавал 20 гаруй мянган гишүүнтэй байх ёстой гэж заасан нь залуусын энэхүү хүсэл эрмэлзлийн эсрэг шийдвэр болсон. Намыг зөвхөн тоон үзүүлэлтээр хэмжиж, халамж амлах замаар гишүүнчлэлээ бүрдүүлдэг энэ хоцрогдсон тогтолцоог эргэж харах цаг  болжээ. Монгол Улсад засаглалын хяналт-тэнцвэр алдагдаж буй гол шалтгаан нь төрийн бүх шатны институц, тэр дундаа хууль сахиулах байгууллагууд улс төрийн намуудын нөлөөнд хэт автсанд оршиж байна. Намчирхсан томилгоо төрийн алба, орон нутаг, төрийн өмчит компаниудыг хэрж, мэргэжлийн бус байдлыг газар авахууллаа. Энэхүү гажуудлыг бид зөвхөн яриад өнгөрөх бус, бодит ажил хэрэг болгон өөрчлөх шаардлагатайг ард түмний төлөөлөл болох УИХ-ын гишүүд болон иргэний нийгмийн байгууллагууд анхаарах ёстой. 1990 оноос хойш чөлөөт нийгмийг цогцлоож байсан ч 2008 оноос хойш улс төрийн намууд эдийн засгийг бүхэлд нь болон хэсэгчлэн хяналтдаа авч эхэлсэн. Хатуу гишүүнчлэлээр дамжуулан бүх зүйлд эзэн суух гэсэн энэ тогтолцоог халах ёстой. Тиймээс Үндсэн хуулийн алдаатай заалтыг засаж, ирээдүй хойч үедээ улс төрийн эрүүл орон зайг үлдээх асуудлыг өнөөдөр нэн тэргүүнд хэлэлцэх шаардлагатай байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.