Сэтгүүлч Т.Шинэбаярын цагдан хориог эрүүл мэндийн шалтгааны улмаас цуцаллаа

Т.Шинэбаярын цагдан хориог эрүүл мэндийн шалтгааны улмаас цуцалж, Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Уг асуудлаар түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал товч мэдээлэл өглөө.

Өмгөөлөгч Ч.Өнөржаргал:

-Нөхцөл байдлын улмаас энэ таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчиллөө.  Одоо түүнд прокурорын саналаар улсын хилээр гарахыг хориглох,  хязгаарлалт тогтоох болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан. Иймд таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

Хэргийг сануулбал, сэтгүүлч Т.Шинэбаярыг өнгөрсөн баасан гарагийн үүрээр цагдан хорьсон бөгөөд улмаар ням гарагт цагдан хорионы хугацааг 30 хоногоор сунгаад байсан юм. Түүний хувьд цагдан хорих 461-р ангид хуурай өлсгөлөн зарлаад 72 цаг болсон бөгөөд биеийн байдал муудсан байна. Иймд нөхцөл байдлыг харгалзан үзэж ийнхүү цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.