Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно

Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно
Боловсролын сайд Л.Энх-Амгалан КОЙКА-ийн Суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзаж, сургуулийн хоол үйлдвэрлэлийн төслийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.
 
КОЙКА-ийн 8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй ерөнхий боловсролын 10 сургууль болон ШУТИС-ийн "Хүүхдийн хоол шим тэжээл, сургалт арга зүйн үндэсний төв"-д засвар, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн явц, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
 
Манай улс сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн тогтолцоог бүтнээр нь бий болгохыг зорин ажиллаж байна. Энэ хүрээнд сум, аймаг, дүүрэг, нийслэлийн онцлогт тохирсон хоол үйлдвэрлэлийн 3 өөр загварыг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан онцоллоо. Мөн ШУТИС-ийн дэмжих төв нь маш үр дүнтэй, чухал ажил болж байгааг тэмдэглээд, цаашид тус төвөөр дамжуулан мэргэжлийн экспертүүдийг ажиллуулах саналыг тавилаа.
2d7b8fd02af4456eb1ecd2004e4a07432e03ecca85174e5e9d3cfe08d2716f86
Дэлхийн түвшинд Монгол улс "School Meals Coalition" (Дэлхийн сургуулийн хоолны эвсэл)-ийн гишүүнээр эгнээгээ тэлж, сурагчдын хоол, шим тэжээлийг сайжруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаагаа өнгөрсөн UNESCO-ийн уулзалтын үеэр баталгаажуулсан.
 
КОЙКА-ийн төслийн хүрээнд нийт 10 сургууль ШУТИС-ийн Хүүхдийн хоол шим тэжээл, сургалт арга зүйн үндэсний төвд засвар, тоног төхөөрөмж нийлүүлэхээс: 2025 онд 3 сургууль болон ШУТИС-ийн сургалтын төвийн их засвар бүрэн дууссан. 2026 онд 4 сургуулийн ажил үргэлжилж байна.
b6814d07be8e49b6b6974443b4822a9d
Уулзалтын үеэр талууд төслийн явцтай нарийвчлан танилцаж, өмнө тулгарсан зарим зохицуулалтын асуудлуудыг шийдвэрлэх, төслийг эрчимжүүлэх, хуваарийн дагуу шуурхай үр дүнтэй хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.