Ачаа, тээврийн үнэ нэмэгдэж, дараалал 7 хоногоос илүү хугацаанд хүлээгдэж байна

Ачаа, тээврийн үнэ нэмэгдэж, дараалал 7 хоногоос илүү хугацаанд хүлээгдэж байна

Бараа, тээврийн ачааны зардал нэмэгдэж боомт дээрх ачаа, тээврийн дараалал 7 хоногоос илүү хугацаанд хүлээгдэж байгаа талаар бизнес эрхлэгчид бичжээ. 

Үйлдвэрлэгч биш улсын хамгийн том зовлон нь карго, тээвэрлэлтийн асуудал байдаг. Манай улсад 150 гаруй тээвэр, карго үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүд байна. Мөн эдгээрийн ачаа тээврийн салбар, цэгүүд гэхэд 300 гаруйд тоологдоно. Гэвч жил бүрийн намар, хаврын улиралд ачаа, тээврийн салбарт үнэ өсөлт, тээврийн саатал, боомтын ачаалал зэргээс үүдэн гацалт, саатал зэрэг асуудал тогтмол гардаг.

Энэ 10-р сарын 1-7-ны өдрүүдэд Хятадын үндэсний баярын амралттай холбоотойгоор Замын-Үүд, Эрээн зэрэг боомтууд түр хугацаанд хаалттай байсан. Үүнээс хойш боомтуудад ачаалал нэмэгдэж, Монголын ачааны машинууд хил нэвтрэхийн тулд бүтэн 7 хоног дараалалд хүлээж байна. 

Өмнө нь 10.000 юаны үнэтэй байсан тээврийн машин 20-22 юань болж тээврийн үнээ нэмэгдүүлжээ. Нэг машин 10-12.000 юань болж буюу хоёр дахин нэмэгджээ. Энэ талаар  ГЕГ, Зав тээврийн яам, Авто тээврийн үндэсний төв, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо зэрэг байгууллагуудаас аль алинаас нь тодорхой мэдээлэл огт өгөөгүй байна.

Энэ үнийн өсөлтийн эцсийн хохирогч нь ААН, жижиг дунд бизнес эрхлэгч, хэрэглэгч иргэн болж байгаа юм.

Мөн Хятадын баяр дуусаад 10 гаруй хоног өнгөрч байхад ч одоо болтол ачаа, тээврийн дараалал хэвээр байна. Эрээн-Замын-Үүд бол хувь хүн, ААН-үүдийн худалдан авсан бараа, карго тээврийн 90 гаруй хувийг  оруулж ирдэг боомт. Өнөөдөр ч тус боомтод ачаа тээврийн дараалал хэвээр байна. Тээврийн машин 7 хоног дараалалд хүлээснээр хугацаа алдаж, дээр нь түлшний үнэ  нэмэгдсэн шалтгаанаар үнээ нэмжээ. Мөн сүүлийн саруудад Хятадын юань тогтмол өсч байна. 2026 оны 5-р сард 522 төгрөг байсан юань энэ 10-р сард 538,7 төгрөг болж өссөн зэрэг олон шалтгаан тээврийн үнэд нөлөөлсөн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.