Авто замын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК-ийн ажилтнууд 8-р сараас хойш цалингүй ажиллаж байна
Жил бүрийн 10 дугаар сарын сүүлийн 10 хоног Автозамчдын өдөр тохиож байна. 20 аймгийн АЗЗА компаниуд 2024 оноос өмнө бие даасан ТӨХК статустай хариуцсан авто замын засвар арчлалтыг Замын сангийн хөрөнгөөр засвар арчлалтыг хариуцаж, ахмадын баяраар ахмадуудаа хүлээн авдаг, авто замчдын баяраа хийдэг, бүс бүсээрээ нөхөрсөг спортын 5 төрөлт тэмцээнээ зохион байгуулдаг халуун дулаан уур амьсгалтай, мөн орон нутгийн жижиг тендерийн ажил аваад өөрсдийгөө болгочихдог байжээ.
Харин сүүлийн 3 жил Авто замын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК-ийг байгуулж 20 АЗЗА ТӨХК-ийг салбар болгож, санхүү орлогыг нэгтгэл дээрээ төвлөрүүлснээр өмнөх АЗЗА нарын нөхцөл байдал маш дордлоо. Авто замчдын баяраар өдрүүд болж байхад 8 сараас хойш цалингаа аваагүй замчид мөнгө төсөв үйл ажиллагааны зардалгүй, цас ороход ажилчдад олгох хоолны мөнгөгүй, сэлбэг хэрэгсэлгүй хангамжгүй гар мухар хэдэн замчид яаж өвлийн бэлтгэл хийх билээ. Зам тээврийн сайд нь өвөлжилтийн бэлтгэл хангуулах үүрэг чиглэл өгсөөр...
Авто замын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК болсноор 3 дахь жилдээ болж байна одоогоор үр дүн гарсангүй улам дордсоор замчдын эрх зөрчигдсөөр...Гэтэл Авто замын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК нь замчдын хөлсөөр 30 гаруй ажиллагсад жилд 700 сая төгрөгийн цалингийн сантай, өндөр түрээсийн офисс түрээсэлсээр байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.