УИХ-ын гишүүн Ө.Шижир: Баялгийн сангаас, иргэдээс булааж авсан 2 их наядыг гишүүдийн тойрогт тавина та нар

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Баялгийн сангаас, иргэдээс булааж авсан 2 их наядыг гишүүдийн тойрогт тавина та нар

73c6afe5b94849078476de6e7aabda60

УИХ-ын гишүүн Ө.Шижир:
Иргэдийн нэрийн дансанд байрлах баялгийн санд нэмэлт, өөрчлөлт оруулан "2 их наяд төгрөгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна" гэж булаагаад авчихсан. Булааж авсан 2 их наядаараа баахан барилга байшин, төсөл санхүүжүүлнэ гээд ЗГ гэдийгээд суучихсан. Иргэдээсээ санал асуулга явуулж байгаа ч тодорхой санал хэлэх ямар ч боломжгүй. Ийм пээдгэр болчихсон.

Иргэд яагаад бухимдаад байна вэ гэвэл та нарт итгэхгүй байна. Та нарын өмнө хэрэгжүүлсэн гэх төслүүд бүгд авлига болж, үр ашиггүй болсон. Тийм учраас иргэд бухимдаад байгаа юм. Оюутолгойгоос Баялгийн санд булааж аваад ЗГ зарцуулна гээд байгаа 2 их наядаа гишүүддээ авлигадаж, тойрог тойрогт нь тавьж өгнө.

Баялгийн сангаас булааж авсан 2 их наяд, иргэдээс авсан 2 их наядыг гишүүдийнхээ тойрогт тавьж энэ төсвийг батална, харж л байгаарай. Үр дүнд нь ирэх жилүүдэд Улсын төсөв ЗГ-ын урсгал зардлыг дийлэхгүй хэмжээнд очно. Яагаад урсгал зардал тэлж байгаа вэ гэвэл гишүүдтэй хууль худалдаж авдагтай л хамааралтай. "Пүү, паа төсөв 10 их наядаар нэмэгдлээ" гэдэг нь та нарын төсөв чинь л 10 их наядаар нэмэгдэж байна шүү дээ. Тийм учраас би авлигажсан төсөв гээд байгаа юм. Сонгуулийн өмнө баахан тууз хайчилна.

e736fc7b04e54428a5a8ecad88ff92c5

Сангийн сайд З.Мэндсайхан: 2027 оны төсөвтөө 1 их наядыг Баялгийн сангийн хуулийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлээд явна. Иргэдэд нийгмийн суурь дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлэж өгөх гээд байгаа юм.

ДЦС бариад ЗГ хэрэглэхгүй, 6-р станц бариад ЗГ хэрэглэхгүй, Монголын ард түмэн хэрэглэнэ.

Өнгөрсөн өвөл ард түмэн ямар байдалтай өвөлжсөнийг хоёулаа мэдэж байгаа. Эхний ээлжинд эрчим хүчний салбарын асуудлыг шийдвэрлэе. ТЭЦ-6-г төр, хувийн хэвшлийн хүрээнд барья, төрийн оруулсан хэмжээгээр нь иргэдэд хувьцаа болгож оруулъя. Иргэдэд давхар ингэж өгөөж өгнө. ЗГ 2 их наядыг авч хэрэглэх гээд байгаа асуудал биш. Иргэдэд давхар ингэж өгөөж өгнө. ЗГ 2 их наядыг авч хэрэглэх гээд байгаа асуудал биш.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.