Гараашнаас татвар авахыг зогсоох цахим өргөдөлд 62,8 мянган хүн гарын үсэг зуржээ

Гараашнаас татвар авахыг зогсоох цахим өргөдөлд 62,8 мянган хүн гарын үсэг зуржээ

Хуульч О.Батхүүгийн санаачилсан гараашнаас татвар авахыг зогсоох цахим өргөдөлд 62,8 мянган хүн гарын үсэг зуржээ. 

Тэрээр,

-Улаанбаатар хотод хоёр орон сууцтай хүн үл хөдлөхийн татвар төлдөггүй. Гэтэл нэг гарааштай бол татвар төлөх хуультай. Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө биш.

Манайх шиг хүйтэн, эрс тэс уур амьсгалтай хотод гарааш тансаг хэрэглээ гэхээсээ илүү автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц юм. Гарааштай байх нь түгжрэлд нөлөөтэй. Машинаа гудамж, орц гарц, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай дээр тавихын оронд зориулалтын талбайд байрлуулна гэсэн үг.

Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд дараах нэмэлт оруулах санал гаргаж байна. 

"7.1.7. Иргэний өмчилж байгаа, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байгаа нэг авто гарааш, авто зогсоол"-ыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөнө, гэж заасан. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.