Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Боловсролын яам, ХБНГУ-ын Холбооны Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн яам хамтран Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөг нь хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын түүхэн 100 жилийн хамтын ажиллагааг нэгтгэн дүгнэж, ирээдүйн инновац, судалгааны түншлэлийг өргөжүүлэх зорилготой бөгөөд анх удаа төрийн айлчлалын хүрээнд шинжлэх ухааны өдөрлөг зохион байгуулж байгаа тохиолдол юм.

Өдөрлөгт УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх, дэд профессор, доктор Ч.Лодойравсал, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, Холбооны Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, доктор Маркус Плейерь тэргүүтэй хоёр улсын 100 гаруй эрдэмтэн судлаач, их, дээд сургуулийн удирдлагууд оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд уур амьсгал, тогтвортой хөгжлийн судалгаа, инженерчлэл ба материал судлал, эрүүл мэндийн судалгаа, археологи зэрэг чиглэлээр “GM-MEET” шинжлэх ухааны шинэ санаа, хамтарсан төслийн уралдааны шилдэг төслүүдийг сонгон шалгаруулав.

Шалгарсан төсөл бүрд 35 мянга хүртэлх еврогийн санхүүжилт олгож, 2027 оны 01 дүгээр улирлаас эхлэн 12 сарын хугацаанд хэрэгжүүлэх юм.

Түүнчлэн энэхүү өдөрлөгөөр хоёр орны их сургуулиудын ректорууд, эрдэмтэн профессорууд болон судалгааны байгууллагуудын төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлж болж, ирэх зууны боловсрол, шинжлэх ухаан, инновацын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

May be an image of text
May be an image of text

May be an image of one or more people, people studying, crowd and text
May be an image of one or more people, people studying, crowd and text

May be an image of text
May be an image of text

May be an image of one or more people, crowd, dais and text
May be an image of one or more people, crowd, dais and text

May be an image of one or more people and text
May be an image of one or more people and text

May be an image of one or more people, dais and text
May be an image of one or more people, dais and text

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.