З.Мэндсайхан: Онтрэ-оос шилжүүлсэн 24,5 тэрбум төгрөг бол авах ёстой л мөнгө. О.Батнайрамдалын хувийн амбицаас болж бид хэлэлцээрээс ухарч болохгүй
З.Мэндсайхан: Онтрэ-оос шилжүүлсэн 24,5 тэрбум төгрөг бол авах ёстой л мөнгө. О.Батнайрамдалын хувийн амбицаас болж бид хэлэлцээрээс ухарч болохгүй
Засгийн газар 2027 оны төсвийн төсөлд Оюутолгойгоос авах ноогдол ашиг 3 их наяд байна аа. Энэ бол одоо Оюутолгойгтой ЗГ, Рио Тинто групптэй хийсэн хэлцлийн үр дүнд монголчууд 2037 онд авах гэж байсан ноогдол ашгаа 2027 оноос авна. Энэ шийдвэрт хүрсний үр дүнд бид нар 3 их наядыг Оюутолгой төслөөс одоо ноогдол ашгаар авна. Үүний 1 их наядыг нь хуримтлалын санд төвлөрүүлнэ 2 их наядаар нь нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэе гэж төсвийн төслөө УИХ-д өргөн барьсан. Энэ асуудалд одоо тараана тараахгүй гэдэг асуудлыг одоо янз бүрээр ингээд дэвэргэж яриад байгаа юм. Ер нь одоо байгаа хуулиараа ч тэр ЗГ оруулж ирсэн нийгмийн суурь асуудлыг шийдвэрлэх хуулийн хүрээнд ч тэр мөнгө тараана гэсэн ойлголт бол байхгүй. Яах вэ ерөөсөө ЗГ юу гэж байгаа юм гэхээр одоо мөрдөгч байгаа хуулийн хүрээнд 1 их наядыг нь хуримтлалын сан руу би 2 их наядын нь хөрөнгө оруулалт буюу нийгмийн асуудал шийд буюу эрчим хүчний асуудлаа шийдвэрлээд авбал зүйтэй юм уу гэдэг төслөө өгсөн. Энэ дээр бол одоо гишүүд маань УИХ хэлэлцээд шийдвэрлэх байх.
О.Батнайрамдал гишүүний хувьд бол яах вэ нэг ийм асуудал яриад байгаа юм
ЗГ-т одоо Онтрэгийн "Жавхлант", "Шивээ толгой" гэсэн 2 лиценз байна аа. Энийг одоо Риогийнхон одоо шилжүүлж өгөөд нууцаар гэрээ хийх гэж байгаа ч юм шиг. Энэ тухайд гишүүнд одоо шаардлагатай мэдээллүүдийг нь асуулгын хүрээнд нь ч албан бичгээр өгсөн. Мөн одоо өөрт нь бас бодлуудаа тайлбарлаж байсан. Энэ хэлэлцээр эхэлсэн үеэс л одоо нэг зүйлийг ард нийтдээ ЗГ нээлттэй мэдээлж байгаа юм. Рио Тинто групптэй хийсэн ОТ төслийн талаарх хувь нийлүүлэгчдийн гэрээтэй холбоотой хэлцлүүдэд ямар нэгэн үүрэг ЗГ хүлээгээгүй. Бид энэ 17 жилийн өмнө хийсэн гэрээг сайжруулах чиглэлээр ЗГ-ын байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Г.Дамдинням сайд менежментийг би тэр зээлийн хүү болон хугацаа мөн дээрээс нь ноогдол ашгийн асуудлууд шийдвэрлэх үүрэгтэй байсан. Ажлын хэсэг энэ ажлынхаа хүрээнд ажлаа хийж дуусгасан үр дүнг нь гаргасан. Энэний үр дүнг Монгол Улс Монголын ард түмэн хүртэнэ.
Тэгэхээр энэ дээр ямар нэгэн байдлаар ЗГ үүрэг хүлээгээгүй. Ийм юм шиг харагдуулах гээд яваад байгаад би бол хувь хүнийхээ хувьд бол одоо бас эмзэглэж байна. О.Батнайрамдал гишүүн Онтрэ эзэмшиж байгаа энэ компани маань одоо 6 сард 2 лицензийн одоо шилжүүлэхтэй холбоотой татварыг төлсөн байна гэдэг юм ярьж байгаа. Энийг бол одоо би тухайн үед нь мөн Их хурлын индэр дээр ярьж хэвлэл мэдээлэлд нээлттэй хэлж байсан 24 тэрбум төгрөг төлсөн байгаа. 2019 онд Монгол Улс татварын системийг шинэчилсэн шинэчилсэн учраас тэндээс ямар одоо шинэчлэлийн хүрээнд юу ордог вэ гэхээр хэрвээ татварын байгууллага нэхэмжлэл явуулж байгаа тохиолдолд татварын систем дээр нэг дугаар бүхий гүйлгээний утга нь нэгээр эхэлсэн кодоор эхэлдэг. Татвар төлөгч өөрөө урьдчилж татвар төлөх нөхцөл нь байгаа энэ тохиолдолд татварын систем дээр өөрөө нэхэмжлэлээ үүсгээд явах боломжтой байгаа. Та бүхэн тэр банкны гүйлгээг нь хараарай 3-аар эхэлсэн гүйлгээний утга дээр нь 3-аар гэсэн тоо байгаа. Энэ бол татвар төлөгч өөрөө нэхэмжлэлээ үүсгэж байгааг илэрхийлж байгаа юм. За ингээд 24 тэрбум төгрөг шилжүүлээд Онтра компани нэг ёсондоо одоо ингээд нэг бид нар лицензийнхээ татварыг өөрсдөө тооцоод төлчихлөө. Одоо лицензийг шилжүүлэх тодорхойлолт гаргаж өг өө гэдэг тэр компанийн зүгээр шахалт хийж байна тийм үү гэрээ заадаг байсан а тэр тэндээс одоо тийм шахалтыг одоо үзүүлж байна шүү дээ. Энэ дээр нь татварын байгууллага 2 удаа албан ёсоор хариу өгсөн энэ бол УИХ-аар энэ гэрээ хэлцэл шийдэгдэнэ 1 дүгээрт . Харин хоёрдугаарт таны энэ үнэлээд ирсэн үнэлгээ бол та нарын л үнэлгээ а энэ дээр ямар нэгэн нарийвчилсан ТЭЗҮ байхгүй ордын нөөц тогтоогдоогүй 22.10-ын 20 4,5 тэрбумыг төлөх ёстой юу? Магадгүй энэ нь тэд зүүнээсээ хамаараад өндөр байх ёстой 2 дугаарт Их хурлын тогтоолууд байгаа. Энэ бүхэн хэрэгжсэний дараа бид нар татвар тодорхойлолтыг гаргаж өгөх боломжтой. Түүнээс биш ингээд зүгээр нэг татвар төлөгч өөрийнхөө урьдчилаад ийм татвар төлнө өө гээд өөрөө тооцоод шилжүүлснийх нь дагуу Монголын төр тэр компани лиценз шилжүүлж өгдөг тодорхой тодорхойлолтыг нь хийж өгөхгүй ээ гэдгийг татварын байгууллага Ерөнхий газраас 2 удаа албан тоотоор өгсөн. Ингээд бүх зүйл тодорхой байгаа. Өнөөдөр ямар нэгэн байдлаар тэр лиценз шилжихгүй. Онтрагийн гэрээ хэлэлцээрийг ЗГ их хурлаар оруулахгүйгээр шийдвэрлэх ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Энэ хэлэлцээр хэрвээ явлаа гэхэд эцсийн хүрээнд ЗГ хэлцэл хийлээ гэхэд Их хурал руу оруулж ирж шийднэ. Түүнээс биш одоо ингээд Батнайрамд гишүүний яриад байгаа шиг ЗГ ингээд энэ 3 юу хийх гээд байна 24,5-ыг авчхаад лицензийг нь өгөөд одоо юугүйгээр гэрээ хийх гээд байна ийм асуудал байхгүй а Хэн хэн маань одоо юу гэдэг юм? Байгалийн баялагтаа санаа зовж байгаад нь би бол зөв гэж харж байна. Гэхдээ ингэж буруу мэдээллээр нийгмийг одоо угааж болохгүй ээ а Над руу өчигдөр одоо та энэ мөнгийг буцааж шилжүүл гэж хэл. Би тэгээд байгаа дүрэм журмыг нь л хэлсэн. Татварын хуулиараа хэрвээ татвар төлөгч урьдчилсан татвар төл татвараа өөрөө урьдчилж төлөх юм бол оны эцэст тухайн компанийн суутгах татвар байвал тэрэнд нь суутгана үгүй бол энийг нь буцааж олгодог а тэрнээс өмнө авъя гэвэл татвар төлсөн компани өөрөө хүсэлтээ гаргах ёстой. Бид нар урьдчилж төсөв татвараа буцааж авъя аа. Үгүй ээ тэгээд би Батнайрамдлын өөрөө ингээд өөрийнхөө хувийн улс төр хийж байхад нь тэр улс төрийнх нь зорилгыг нь гүйцэлдүүлэх гэж би хууль зөрчиж болохгүй биз дээ. Намайг одоо тэр мөнгийг авчхаад гаргахгүй хадгалаад байгаа юм шиг Монгол Улсын ЗГ-т тэр мөнгийг аваад шилжүүлэх гээд байгаа юм шиг ийм байдлаар хандаж болохгүй. 24,3 тэрбум төгрөгийн энэ тоо тооцоололд яагаад гэнэт ер нь гараад ирчихсэн юм. Крис Амс гэдэг хүн ерөөсөө Сангийн яам ч гэдэг юм уу манай улсад мэдэгдэхгүйгээр шууд төл одоо данс руу шилжүүлчихсэн асуудал юм уу буцааж шилжүүлэх шилжүүлэхгүй эсвэл яг энэ тооцооллыг 24,3 тэрбум гэдэг тооцооллыг таныг гаргаж өгсөн мэтээр ер нь ярьсан л даа. Би ямар нэгэн татварын тооцоолол гаргаж өгөөгүй, татварын байгууллага гаргаж өгөөгүй, Сангийн яам гаргаж өгөөгүй. Би өмнө нь хэллээ шүү дээ. Та бүхэн тэр гүйлгээг нарийвчилж хараарай. Би тэр баримтуудыг нь үзүүлье. Тухайн татварын системийн шинэчлэлтэйгээр татвар төлөгч өөрөө татварынхаа нэхэмжлэлийг үүсгэдэг тийм боломж нь бий болчихсон. Хэрвээ тэгж үүсгэсэн тохиолдолд тухайн гүйлгээний утга нь 3-ын тоогоор эхэлнэ ээ гээд би сая тодорхой хэллээ шүү дээ тэгээд ингээд энэ компанид шилжүүлэх ийм орлого хийсэн байна уу хийсэн л байна. Тэр хүмүүс өөрсдөө өөрсдийнхөө лицензийг 24,5 гэж үнэлээд татварууд оногдуулдаг. Энд нэг юмыг ойлгох хэрэгтэй. Монгол Улсын татварын татварын данс руу орж ирж байгаа татварын орлого гэдэг ганцхан нэрээр л орж ирж байгаа. Түүнээс биш лиценз шилжүүлэхдээ орж ирээд тэр мөнгө тусдаа лицензийн мөнгө гээд байж байдаг. Тэрийг нь харж байгаад бид лицензийг нь шилжүүлдэг ийм ойлголт байхгүй. Өнөөдрийг болтол Татварын ерөнхий газраас ямар нэгэн тодорхойлолт гаргаж өгөөгүй. Ашигт малтмалын хуулиараа ямар нэгэн лицензийг шилжүүлэх тохиолдолд тухайн лиценз ашиглалтын ордын холбоотой татвараа төлөөд тэрнийх нь хуулийн хувьд зөв байх а одоо хуулийн бүрэн бүтэн байдлаа хангаж байх юм бол Татварын ерөнхий газар тодорхойлолт гаргаж өгдөг тэрэн дээр нь үндэслэж ашигт малтмал руу лиценз шилждэг ийм хуулийн зохицуулалт өнөөдрийг болтол ямар нэгэн тодорхойлолт гаргаж өгөөгүй байгаа. Гаргаж өгсөн тодорхойлолт нь энэ боломжгүй ээ их хурлын тогтоол хэрэгжиж байгаа тогтоолууд байна ЗГ-ын хэрэгжиж байгаа тогтоолууд байна. Энэ хүрээнд энэ асуудлууд шийдвэрлэгдээгүй буюу Онтрэгийн лицензийн ордын үнэлгээ гараагүй байхад тэрийг бид нар тооцож өгнө гэдэг тийм ойлголт байхгүй. Тэгээд ингээд одоо өөрийнхөө хувийн одоо гишүүнийхээ улс төрөө популизм хийхийн тулд тэр популизмаараа намайг одоо хууль зөрчөө гэж шахаж байгаа бол тийм ойлголт бол байхгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.