Ховд, Өмнөговь, Дорноговь, Хөвсгөл, Төв, Хэнтийн аймгийн нутгаар 0.0-5.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

Ховд, Өмнөговь, Дорноговь, Хөвсгөл, Төв, Хэнтийн аймгийн нутгаар 0.0-5.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Ховд, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Хөвсгөл, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...-10 хэм хүйтэн, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -4...+1 хэм , говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +5...+10 хэм, бусад нутгаар 0…+5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0...+2 хэм дулаан байна

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.