“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тоосны дэгдэлт бууруулах, усалгааны үр нөлөөг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тоосны дэгдэлт бууруулах, усалгааны үр нөлөөг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь уурхайн ашиглалтын үйл ажиллагаанаас үүсэх тоосжилтыг бууруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор уурхайн дотоод тээврийн замын арчилгаа, усалгааг өдөр тутам тогтмол хийж байна. Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим өндөртэй, тоосжилт ихээр үүсэх эрсдэлтэй замын хэсгүүдэд зориулалтын тоос дарах бодис хэрэглэж, тоосны дэгдэлтийг бууруулах, усалгааны үр нөлөөг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ингэснээр хөрсний бохирдлыг бууруулах, тоосжилтыг хязгаарлах, тээврийн ослоос сэргийлэх зэрэг ач холбогдолтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.