АТГ: Олон улсын Интерполын "Хөх булант" зар мэдээнд Х.Нямбаатарыг эрэн сурвалжлуулахаар нийтлүүлэх хүсэлт гаргасан
АТГ: Олон улсын Интерполын "Хөх булант" зар мэдээнд Х.Нямбаатарыг эрэн сурвалжлуулахаар нийтлүүлэх хүсэлт гаргасан
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарыг АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгах ажил үргэлжилж байна. Хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааны дагуу Х.Нямбаатарт Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь хэсэгт заасны дагуу эрүү үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа юм.
Тодруулбал:
Х.Нямбаатар нь “Туулын хурдны зам” -ын ажил Улаанбаатар төслийн гүйцэтгэгчээр шалгарсан нэр бүхий хуулийн этгээдэд урьдчилгаа төлбөрийн 500 тэрбум төгрөгийг олгохдоо төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42-р зүйлийн 4-т заасныг зөрчиж, Санхүү хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантулга байсныг Т.Даваадалай болгон өөрчилж дахин захирамж гаргасан. Улмаар хуульд заасан баталгааг гаргах эрхгүй этгээд байхад санхүүжилтын эрхийг нээж бусдад ийнхүү эдийн засгийн давуу байдал бий болгосон. Х.Нямбаатар нь төрөөс зарласан 20 орчим тендер, сонгон шалгаруулалтад өөрийн хамаарал бүхий этгээдийн компаниар орж шалгарсан нь хууль бусаар байж болзошгүй зэрэг эдгээр үйлдлүүдэд ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг шуурхайлан явуулж байна.
Энэ сар 9-ний өдөр хамтарсан ажлын хэсгээс ЦЕГ Интерполын ажлын албанд “Хөх булант” зар мэдээнд нийтлүүлэхээр хандсан. Мөн АТГ Авлигын эсрэг конвенцид заасны дагуу холбогдох бусад байгууллагуудад хандан Х.Нямбаатарыг албадан авч ирэх хүсэлт хүргүүлэхээр мэдээлэл, санал солилцон ажиллаж байна гэж АТГ-аас мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.