"Хөдөөний халтар" хэмээн "Нүүдэлчин ахуй соёл"-ыг маш муухайгаар доромжилж байна

"Хөдөөний халтар" хэмээн  "Нүүдэлчин ахуй соёл"-ыг маш муухайгаар доромжилж байна

Сүүлийн үед төрийн албан тушаалтан, эмэгтэйчүүд, УИХ-ын гишүүд зэрэг нийгмийн бүхий л төлөөллүүд ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бусадтай маргалдах, цэц булаалдах үедээ "Хөдөөний халтар" хэмээх үг хэллэгийг хэрэглэх болсон байна. Зөвхөн үүгээр зогсохгүй "Хөдөөний халтар" хэллэг нь улам задарч, нэр төрөл нь олширч нэг ёсондоо "Нүүдэлчин ахуй соёл"-ыг маш муухайгаар доромжилж байгаа хэрэг хэмээн малчин сэтгүүлч Х.Эрдэнэбулган өөрийн цахим хуудасдаа байр сууриа илэрхийлснийг доор хүргэе:

 

"Хөдөөний халтар"-аас нь...
 
              Гадаадад сургууль төгссөн, "өндөр" боловсролтой, өрнийн соёл сэтгэлгээг "нэвт мэддэг", удирдах албан тушаал хашдаг, эсвэл хашиж мэдэхээр, голцуу бүсгүйчүүдийн амнаас "Хөдөөний халтар" гэх энэ үг сүүлийн үед их унах боллоо. Их хурлын гишүүн, либерал үзэл санаатан, эрх чөлөөний дуучид, шударга ёс сахиулагчдаас маргаанд ялалт байгуулахад хамгийн шилдэг доромжлол, бахтай нь аргагүй хэлж сэтгэлээ дүүргэдэг, ялагч болж харагдуулдаг нь энэ үг болж байх шиг байна.
         
         Сошиалын сүүлийн хэрүүлд:
 "Хөдөөний халтар хөдөө рүүгээ зайл, очиж үхрийн дэлэнгээ далгануул, хөдөө царайлчихаад, энэ яг хөдөөнийх өө" гэх зэргээр улам баяжин, төгөлдөржив. Малчин хүний хувьд хөгийн санагдаж, таван үг хэлье. Малчдыг, хөдөөг, нүүдэлчдийн ахуй соёлыг "лаг боловсролтой" хэн дуртай нь амныхаа зоргоор доромжлохгүй ээ.


Цаашид "хөдөөний" гэж доромжилсон хэн бүхнийг би уг язгуураа нулимсан алиа сармагчин гэж үзэх болно "Хөдөөний халтар"-аас нь... Гадаадад сургууль төгссөн, "өндөр" боловсролтой, өрнийн соёл сэтгэлгээг "нэвт мэддэг", удирдах албан тушаал хашдаг, эсвэл хашиж мэдэхээр, голцуу бүсгүйчүүдийн амнаас "Хөдөөний халтар" гэх энэ үг сүүлийн үед их унах боллоо.

             Их хурлын гишүүн, либерал үзэл санаатан, эрх чөлөөний дуучид, шударга ёс сахиулагчдаас маргаанд ялалт байгуулахад хамгийн шилдэг доромжлол, бахтай нь аргагүй хэлж сэтгэлээ дүүргэдэг, ялагч болж харагдуулдаг нь энэ үг болж байх шиг байна. Сошиалын сүүлийн хэрүүлд: "Хөдөөний халтар хөдөө рүүгээ зайл, очиж үхрийн дэлэнгээ далгануул, хөдөө царайлчихаад, энэ яг хөдөөнийх өө" гэх зэргээр улам баяжин, төгөлдөржив.

Малчин хүний хувьд хөгийн санагдаж, таван үг хэлье. Малчдыг, хөдөөг, нүүдэлчдийн ахуй соёлыг "лаг боловсролтой" хэн дуртай нь амныхаа зоргоор доромжлохгүй ээ. 

  1. Эргэх дөрвөн цагт хөдөөний хүн цагаан царайтай, сүмбэн хуруутай байх боломжгүй. Аз жаргалын үнэ цэн цагаан царайгаар хэмжигддэг болчихсон бол юутай гунигтай. Амьдрахуйн олон янзыг таньж мэдсэн, явж үзсэн, ойлгож ухаарсан, хүндэтгэж хайрладаг хүний амнаас ийм үг унахгүй ээ.
  2.  Тэр барууны боловсролд чинь хүн төрөлхтний соёлын олон янз байдлыг хадгалж хамгаалах, хүндэтгэн, хүлээн зөвшөөрөх тухай заадаг шиг санагдаж байна. Нүүдэлчдийн соёлыг, дэлхийн "юм боддог" хэсэг нь амьдрахуйн хамгийн зөв зам гэдгийг аль хэдийнэ ойлгочихсон шд. Тэгэхээр боловсролтой хүний амнаас ийм үг унахгүй ээ.
  3.  Үхрийн дэлэн шувтарч хэдэн хүүхдээ тэжээсээр нүүдэлчид лав 5000 жилийг туулсан. Өнөөдөр ч адил. Алт, зэс, нүүрсээ зөөж өнгө, мөнгөтэй болсон амьдрал харин 20, 30-хан жилээр хэмжигдэнэ. Буруу ч биш л дээ. Гэхдээ гадна, дотнотой нөхцөж газар ухаж, хэдэн шилэн барилга, мөдхөн зэврээд хэвтэх дөрвөн дугуйтай төмөр сандайлчихаад орчлонгийн оройд хүрчихсэн юм шиг "явж үнээгээ далагнуул" гэж аяглах нь нийгэм цаг үеэ зөв харж, дүгнэдэг хүний амнаас унах үг биш ээ. 
  4. Улаанбаатараас бусад нь ер нь бол ХӨДӨӨ тийм үү? Аймгийн төв, сумын төв, баг хороо гээд 2, 3, 4-р зэрэглэлийн монгол хүн болох уу? Улаанбаатар байгаараа та 1-р зэрэглэлийн монгол хүн, малын захад байгаагаараа би 4-р зэрэглэлийн хөдөөний халтар уу? Улаанбаатарыг дэлхий ертөнцийн төв, энд над шиг 1-р зэрэглэлийн боловсролтой хүмүүс амьдрах ёстой гэж боддог чинь либерал үзэл, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны чинь суурь хэмжүүр, зарчим уу?
  5. "Хөдөөний халтар" - Хамгийн шилдэг доромжлол болчихвол яах вэ? Хулгайч, авилгач, эх орноо тонон дээрэмдэгч, урвагч гэх үгс нь илүү дээр, бараг л нийгмийн дээд, элит гэгдэх хэсэг шиг санагддаг болчихсон доо ер нь. Хүүхдүүд хөдөөний халтарын хүүхэд гэж дуудуулахаасаа авилгач, хулгайчийн хүүхэд гэж дуудуулсан нь дээр гэж ойлгодог болж байна шд. 20, 30 жилийн дараа хот хөдөөгөөрөө талцаж, биесээ үхлийн ирүүлд дуудсан Монгол болчихвол яах вэ? Үр хүүхэд, хойч ирээдүйгээ боддог хүний амнаас ийм үг унахгүй ээ. Эцэст нь, миний хөдөө Улаанбаатарыг гял цал өнгөөрөө, хэтийдсэн хэрэглээгээрээ, амь амиа бодсон бэртэгчлэлээрээ, атаархал жөтөөрхөлөөрөө гүйцэхгүй ээ. Гэхдээ хөдөө нутагт минь Улаанбаатарынхаас илүү олон сайхан зүйл байдгийг, та нар лав ийм боловсролоороо энэ насандаа олж мэдэхгүй.

 Бидний царай халтар байж болох ч сэтгэл минь та нарын царайнаас цагаан. Та нарын энэ боловсрол хэнд ч хэрэггүй хог. "САРМАГЧЛАН ДУУРАЙГСАД" гэдэг юм та нар шиг хүн сүгүүдийг. Өөрийнхөө үнэт чанарыг үгүйсгэж бусдыг сүрэглэн дуурайсан САРМАГЧИНГУУД юм та нар. Цаашид "хөдөөний" гэж доромжилсон хэн бүхнийг би уг язгуураа нулимсан алиа сармагчин гэж үзэх болно.

      Жич: "Сармагчлан дуурайх" гэдгийг Б.Наминчимэд ахаас ишлэв.
     Малчин, сэтгүүлч: Хишигийн Эрдэнэбулган

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.