Өнөөдөр дэлхийн медальтай Монголын дөрвөн бөх барилдана
“Астана-2026” чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ий 4 дэх өдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76 кг-ын жин дэх урьдчилсан шатны барилдаанууд явагдах юм.

Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн буюу 50 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл, хошой мөнгөн медальт Д.Отгонжаргал хүч сорино. "Парис-2024" олимпын наадмаас хойших эхний тэмцээндээ оролцож байгаа тэрбээр Мароккогийн Хажар Канебтай барилдахаар сугалаа татлаа.
57 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан, Бразилийн Жуллиа Пеналбертэй оноолт таарсан. Ялсныг нь шигшээ 16-д БНХАУ-ын тамирчин, жингийнхээ дэлхийн чансааг өнгөлж буй Хун Кэсинь хүлээж байна. Тэрбээр энэ оны Азийн АШТ болон Азийн наадамд дараалан түрүүлсэн агаад 2026 онд ялагдаагүй байгаа юм.
65 кг-ын жин дэх дэлхийн чансааны 2-р байрт эрэмблэгдээд буй өнгөрсөн оны ДАШТ-ий хүрэл медальт Т.Энхжин эхний тойрогт гоц мөргөлөө. Түүний хувьд, шигшээ 16-д Төв Африкийн Бүгд Найрамдах Улс болон Германы тамирчны ялсныг хүлээж байна.
76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан, ОХУ-ын Марииа Силинатай барилдахаар оноолт таарчээ. Дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх нийт тамирчиддаа амжилт хүсье!
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.