Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд дахин өөрчлөлт оруулна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд дахин өөрчлөлт оруулна

Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төсөв хэлэлцснээс хойш хоёр дахь удаагаа өөрчлөлт оруулж байгаа тус хуулийн төсөлд энэ удаа Засгийн газар иргэдээс санал авсны үндсэнд Оюутолгойн ногдол ашгийн 2 их наяд төгрөгөөр хийх хөрөнгө оруулалтуудыг буцааж байгаатай холбоотой 2027 оны төсөвт дараах өөрчлөлтийг оруулахаар болжээ. Тодруулбал зайлшгүй шаардлагатай малын вакцин, үдийн цай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлэхийн тулд өргөн барьсан төсвийн төслийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танаж зохицуулахаар болсон. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.