"Гараашийг үл хөдлөхийн татвараас чөлөөлөх" нийтийн өргөдөлд 100.000 иргэн гарын үсэг зуржээ

"Гараашийг үл хөдлөхийн татвараас чөлөөлөх" нийтийн өргөдөлд 100.000 иргэн гарын үсэг зуржээ

"Гараашийг үл хөдлөхийн татвараас чөлөөлөх" нийтийн өргөдөлд 100.000 иргэн гарын үсэг зуржээ


Иргэн О.Батхүүгийн санаачилсан Орон сууцны В1 давхрын дулаан зогсоолоос үл хөдлөх хөрөнгийн татвар авч байгааг цуцлах өргөдөлд өнөөдөр нийт 100.000 иргэн гарын үсгээ зурсан байна. Ингэснээр Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулснаар Иргэний өмчилж байгаа, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байгаа нэг авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөлөх санал тусгах боломжтой. 

Тус өргөдлийг санаалчагч иргэн О.Батхүү: Гарааш гэдэг бол  бол тансаг хэрэглээ биш, Монгол шиг эрс, тэс уур амьсгалтай оронд зайлшгүй байх ёстой хэрэглээ. Мөн гарааш түгжрэлийг буруулахад онцгой ач холбогдолтой, хүмүүс бүгд гадаа машинаа тавиад байвал явган хүний гарц, нэгдүгээр эгнээнд ачаалал үүсэж, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлнэ гэсэн үндэслэлээр тус өргөдлийг гаргасан.

Одоогийн мөрдөгдөж буй хууль, дүрмийн дагуу орон сууцны В1 давхрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй зогсоолоос хаяг байршлаас нь хамаарч 0.6, 0.8 болон нэг гэсэн ялгаатай хэмжээтэйгээр татвар ногдуулж байгаа юм. Иймд иргэн О.Батхүү Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахаар нийтийн өргөдлийг санаачилснаар иргэдийн санал өгсөн гарын үсгийн тоо 100.000-д хүрсэн тул дараагийн шатанд холбогдох хуульд өөрчлөлт оруулах боломж бүрдэж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.