Мбаппегийн хэлсэн нэг үг Хятад дахь олон тэрбум ам.долларын гэрээг нь эрсдэлд орууллаа

Мбаппегийн хэлсэн нэг үг Хятад дахь олон тэрбум ам.долларын гэрээг нь эрсдэлд орууллаа

Францын хөлбөмбөгийн од Килиан Мбаппе Хятадын түүхэн удирдагч Мао Зэдуний талаар хэлсэн болгоомжгүй үгнээсээ болж Азийн хамгийн том зах зээл дэх томоохон ивээн тэтгэгчдээ алдаж, хэвлэл мэдээллийн хоригтой нүүр тулаад байна.

Францын “The Bridge” подкастад оролцох үеэрээ интернэтэд тархсан өөрийнх нь нүүр царайг Мао Зэдуний зурагтай эвлүүлсэн мемийг харж хошигнохдоо түүнийг "Хятадын диктатор" хэмээн дурдсан нь Хятадын олон нийтийн сүлжээ болон хэрэглэгчдийн эгдүүцлийг ихээхэн төрүүлжээ.

ad160ccd4ddf436a85daa2db41c8ee6a

Энэхүү явдлын дараа Хятадын томоохон сүүн бүтээгдэхүүний гигант Mengniu, Milkground болон Dongpeng Beverage зэрэг брэндүүд түүнтэй хамтран ажиллахаа больж, бүтээгдэхүүний савлагаа болон сурталчилгаанаас зургийг нь авч хаясан байна. 

Мөн тус улсад алдартай цахим хөлбөмбөгийн тоглоомууд болон олон нийтийн сүлжээний платформ дээр түүний дүрслэл, нэртэй холбоотой хайлтуудыг хязгаарлах арга хэмжээ авчээ.

Бизнесийн болон нэр төрийн томоохон эрсдэлтэй тулгарсан Килиан Мбаппе албан ёсны мэдэгдэл гаргаж, тухайн үйлдэл нь бодлогогүй байсныг хүлээн зөвшөөрөөд Хятадын ард түмэн болон тэдний түүх соёлд гүнээ хүндэтгэлтэй ханддагаа илэрхийлж чин сэтгэлээсээ уучлалт гуйсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.