Иргэн Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш болчихож. Ингэж болдог юм уу?
Иргэн Б.Энх-Амгалангийн иргэний үнэмлэхийг хүчингүй болгосон талаар бичжээ.
Тэрээр,
Би Монгол Улсын иргэн биш !!!
Яг галзуурлаа. Би одоо яах юм бэ? Давааням даргаа. Би ч өөрөө Улсын Бүртгэлийн ерөнхий газар хэсэгхэн хугацаанд ажиллаж байсан. Ажил ихтэй, иргэдийн мэдлэггүй байдлаас болж асуудлууд хүндэрдгийг мэднэ.
Гэхдээ энэ удаа намайг яаж байгаа юм бэ? Нотариатоор итгэмжлэх бичиж батлуулах гэсэн чинь хяналтын байцаагч Батсүх гэж хүн надад шалтгаан, тайлбар өгөхгүйгээр, ямар нэгэн байдлаар надад мэдэгдэлгүйгээр миний 16 онд сунгалт хийлгэж, 35 он болтол хүчинтэй байсан иргэний үнэмлэхийг хүчингүй болгосон байна.
Ямар шалтгаантайгаа ч мэдэгдээгүй. Гэтэл би энэ 7 хоногтоо итгэмжлэх бичиж, нотариат орж, баталгаат орчуулга хийлгэж, апостиль авах ёстой.
Яг одоо би Монгол Улсын иргэн биш, төрийн үйлчилгээ авах боломжгүй, эрх зүйн ямар ч чадамжгүй, өөрийгөө ч нотариат дээр нотолж чадахгүй хүн болчихлоо.
Элчингийн ярилцлага дээр хугацаа нь тулсан үед ийм юм байж болдог юм уу? 18 онд хүчингүй болгосон гэх. Гэтэл тэрнээс хойш би банк, банк бусууд дээр emongolia-аас иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад пасспорт захиалах, авахад хэвийн байсан, өөрийгөө төлөөлж чадаж байсан. Хамгийн наад захын юм нь би сонгуулиа өгч байсан, тэгэхэд хурууны хээгээр хүчингүй бол саналаа өгөх боломжгүй болно биздээ?
Энэнээс болоод амьдрал сүйрч байна. Галзуурах нь. Ингэж болдог юм уу?
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.