Хятад судлаач Д.Б хятадын хил даваад учир битүүлгээр алга болжээ

Хятад судлаач Д.Б хятадын хил даваад учир битүүлгээр алга болжээ

Монгол Улсын олон улс судлаач, тэр дундаа хятад судлалын тэргүүлэх эрдэмтдийн нэг Д.Б хятадын хилээр гараад алга болжээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар, тэрээр баруун хязгаар орчимд судалгаанд явж байсан бөгөөд “Түр хил даваад ирье” гэж гараад тэр чигтээ эргэж ирээгүй аж. Харин түүний буудалласан буудалд хувцас хэрэглэл нь үлджээ.

 Судлаач Д.Б сураггүй алга болсныг хятадын тал хулгайлсан байх магадлалтай гэж ар гэр, ойр дотныхон нь таамаглаж байгаа аж.  Энэ талаар ГХЯ болон Тагнуулын байгууллагаас ямар ч албан ёсны тайлбар, мэдээлэл өгөөгүй байна. Үүнээс гадна, монголын нэгэн малчин Г цагаан сарын үеэр ОХУ руу хил даваад сураггүй алга болсон байдаг. Харин ар гэрийнхнийх нь мэдээлснээр, түүнийг тагнуулын хэргээр барьж, шалгаж байгаа гэх. Улмаар түүнд өмгөөлөгч сонгох боломжгүй бөгөөд зөвхөн ОХУ-ын тагнуулын байгууллагаас санал болгосон өмгөөлөгчөөр л эрхээ хамгаалуулах боломжтой гэж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил юм.

Олон улс судлаач тэр дундаа хятад судлаачдыг ил, далд хэлбэрээр “нухдаг” гэх цуу яриа, албан бус мэдээллүүд бий. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн айлчлалд багтаж явсан хятад судлаач зочид буудалдаа амиа алдсан байдалтай олдсон тохиолдол бий. Гэвч түүнийг “амиа хорлосон” гэх шалтгаанаар тэгсгээд өнгөрч байсан аж. Энэ мэтээр Монгол Улсын эрдэмтэн судлаачид, иргэд, малчид хил даваад сураггүй алга болох, амиа алдах тохиолдлууд гарч байгаад төр засаг, хууль хяналтын байгууллага анхаарч ажиллах цаг болсныг сануулъя!

Ер нь Монгол Улс хоёрхон хөрштэй, тэр хоёр хөрштэйгээ найрсаг хамтын ажиллагаатай байх нь зүй ёсны боловч гадаад орнуудын зөөлөн хүчний бодлого монголд ихээхэн хүчтэй нөлөө үзүүлж байгааг анхааруулах хүмүүс ч цөөнгүй байдаг. Бид тусгаар улсын хувьд өөрийн үндэсний соёл, боловсролын бодлого, үйл ажиллагаа, дархлааг илүү бэхжүүлэх шаардлагатай нь ч дээрх хэргүүдээс харагдаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.