Иргэн: Хонины нэг гуя 130 гаруй мянган төгрөгөөр авлаа
Баянзүрх захын махны тасагт махны үнэ эрс нэмэгдэж, иргэдийн амьжиргаанд хүчтэй нөлөөлж байна. Одоогийн байдлаар тус зах дээр хонины мах килограмм нь 24,000 төгрөг, үхрийн цул мах 35,000-38,000 төгрөг, адууны мах 19,000-20,000 төгрөгийн ханштай байна.
Махны үнэ ийнхүү "хаданд гарсан" нь худалдан авагчдад хүнд тусч байгааг иргэд онцолж байлаа. Иргэдийн хэлж буйгаар, нэг гуя хонины мах авахад дунджаар 130,000 төгрөг болж байгаа бөгөөд хонины сээрний тал хэсэг нь л гэхэд 26,000 төгрөгт хүрчээ. Зарим иргэд 400 гаруй мянган төгрөгөөр багахан хэмжээний мах авч байгаагаа дурдаад, үнийн өсөлтөөс шалтгаалан мах худалдан авахад хүндрэлтэй болсныг хэлж байна.
Тэтгэврээс гадна нэмэлт ажил эрхэлдэг иргэдийн хувьд хэрэглээгээ арай ядан залгуулж байгаа бол, орлого багатай өрхүүдэд махны үнийн энэхүү өсөлт маш том дарамт болж байна. Төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ бодит байдал дээр үр дүнгүй байгааг иргэд шүүмжилж, амьдрал өдрөөс өдөрт хэцүүдэж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.