Баян-Өлгий аймгийн хүүхэд, залуучуудын паркийн 500 модыг хядаж, газрыг дээрэмдсэн гэр бүл Казахстан руу зугтахаар зэхэж байна!

370

Баян-Өлгий аймагт хүүхэд, залуусын парк болох Саяжай паркийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч З.Онгар аав, дүүтэйгээ нийлэн дээрэмдэж, хувийн хаус болон нийтийн орон сууц барьж байна.

Баян-өлгий аймагт хүүхэд, залуусын Саяжай нэртэй 4704 м2 талбайтай, мод, бут нь хөглөрсөн паркийг 1972 онд анх байгуулсан байдаг. Энэ зурагт харагдаж байгаачлан парк 2000 оны хэн хүртэл  мод, бутайгаа байжээ.

Харин уг паркийг Баян-Өлгий аймгийн ЗДТГ-т олон жил дарга хийсэн Б.Зархум гэгч эрх, мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өмч хувьчлалын үеэр 2000 төгрөгөөр хувьдаа завшиж, хүү Зангарынхаа нэр дээр шилжүүлэн авсан байдаг. 

Улмаар 2006 онд Б.Зархум газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн, 2011 онд нь зориулалтыг нь өөрчлөн үйлчилгээ, барилга, орон сууц барих болгуулжээ.

Ингээд зориулалтыг нь өөрчилснийхөө дараа Паркийг парк биш болгон, 500 мод, бутыг нь юу ч үгүй хядаж, хүү Онгар, Зангар нартайгаа нийлэн барилга, үйлчилгээний орон сууц барьж, баруун урд буланд нь өөрийн хувийн хаусаа сүндэрлүүлсэн байна. Quote

Ийнхүү улаан цагаан хууль зөрчиж, хүүхдийн паркийг дээрэмдсэн Б.Зархумын гэр бүлийн эл үйлдлийг иргэн О.Аскар хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өргөдөл өгч, АТГ-т хоёр ч удаа хандаж, аймгийн ЗДТГ, газрын албанд удаа дараа хандсан байдаг. Харамсалтай нь аймийн прокурорын газраас уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Харин ч хууль зөрчигч Б.Зархум гэгч нь СГЗ цол хүртэж, хүү Онгар нь нь аймгийн ИТХ-ын өлөөлөгч болон дэвшжээ. Түүгээр ч үл барам хүү Онгар нь аймгийн АТҮТ-ийн даргын албыг давхар хашихын зэрэгцээ ИТХ-д дахин нэр дэвшиж, эрх мэдлээ улам ахиулахаар санаархаж байна.

Дээрмдэж авсан паркын газраа одоо ноён Б.Зархум хүү Онгар, Зангар болон эхнэр Кулаш, охин Назерке нартайгаа хамт эзэмшж байгааг та бүхэн Цахим газрын зургаас харж болно.

 

Хамгийн анхаарууштай нь ноён Б.Зархумын гэр бүлийг Монгол Улсын хууль зөрчсөн гэдгийг баталж, нотлох л юм бол тэд гэр бүл, хамаатан саднаараа Казахстаны иргэншил авах талаараа ярьдаг байна. Учир нь  бэр нь буюу Зангарын эхнэр нь Казакстаны иргэн бөгөөд тэд Казахстанд аль хэдийн төвхнөж амжжээ.

Газрыг нь дээрэмдэж, мод бутыг нь устгаж сүйтгэж, зөвхөн хувийн барилга, орон сууцаа сүндэрлүүлсээр байгаа илтэд хууль зөрчсөн Б.Зархумын гэр бүлийн энэ үйлдэлд нь Монгол Улсын хууль хяналтын байгууллага чухам яагаад хариуцлага тооцдоггүй вэ гэх асуулт үлдэж байна…

Нэвтрүүлгийг эндээс үзнэ үү.

https://www.facebook.com/onch.mn/videos/530962049462942

хариулах

Please enter your comment!
Please enter your name here