АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотод байрлах Ментора коллежтoй “Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо” хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Ментора коллежийн захирал Ц.Амгалан Монголын оюутан залуус руу чиглэсэн олон төрлийн тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлж, ирээдүй хойч үедээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшүүлэхээр ажиллаж байна.
Мөн Ментора коллеж нь Монгол Улсад салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж эхлээд өдгөө 6 жил болсон байна. Өнөөдрийн байдлаар зөвхөн Монгол Улсаас сүүлийн зургаан жилд 500 гаруй оюутан залууст АНУ-д суралцах бакалавр болон магистрын тэтгэлэг олгожээ.
АНУ-ын “BAU Atlantic university” дэргэдэх Ментора коллеж нь дэлхийн таван өөр оронд салбартай. Ментора коллежийн төгсөгчид “BAU Atlantic university” их сургуульдаа” 35 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхтэй байдаг.
Одоогийн байдлаар манлайлагч залууст зориулсан урт болон богино хугацааны шинэ хөтөлбөрт сургалтуудыг эхлүүлээд байна. Уг хөтөлбөрийн хүрээнд АНУ-д мэргэжил дээшлүүлэх хүсэл зорилготой залуучуудыг хамруулах юм.