Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал АНУ-д 68.6 хувь, БНХАУ-д 9.6 хувь, ОХУ-д 9.3 хувь ногдож байна. Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 71.0 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл БНХАУ-д 79.9 хувь, БНСУ-д 8.3 хувь, Энэтхэг-т 5.2 хувь, АНУ-д 2.0 хувь тус тус ногдож байна.
Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 61.2 хувийг БНХАУ-аас, 16.7 хувийг БНСУ-аас, 12.9 хувийг Энэтхэгээс тус тус олгожээ.
Нийт 136.6 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар авч үзвэл ОХУ-д 85.3 хувь, БНХАУ-д 13.3 хувь тус тус ногдож байна.
Манай улс дэлхийн 152 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос
БНХАУ-д 39.8 хувь;
ОХУ-д 24.6 хувь;
Япон-д 10.3 хувь;
АНУ-д 4.5 хувь;
БНСУ-д 4.1 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.4 хувийг эзэлж байна.