Монгол улсын эдийн засагт эргэлдэж буй 4 төгрөг тутмын 1, олон улсад худалдаалагддаг 10 бараа тутмын 9 нь Эрдэс баялгийн салбартай холбоотой. Өөрөөр хэлбэл эдийн засгийн тулгуур салбар бөгөөд тус салбарын тогтвортой байдал нь манай эдийн засгийн тогтвортой байдалтай шууд хамааралтай байдаг.
Эрдэс баялгийн салбарын тасралтгүй үйл ажиллагаа, тогтвортой хөгжилд Банк санхүүгийн салбар нь чухал нөлөөтэй юм.
Тэгвэл Уул уурхайн долоо хоног буюу Mining Week & MinePro 2024 олон улсын үзэсгэлэн, уул уурхайн оролцогч талууд цугларах, чуулга уулзалт 10 сарын 2-5 -ны өдрүүдэд Налайх дүүрэгт, Тайж хайрханы бэлд зохион байгуулагдах гэж байна.
Дэлхийн Уур амьсгалын ногоон сангийн үндэсний итгэмжлэгдсэн байгууллага болох Худалдаа хөгжлийн банк нь энэ жилийн арга хэмжээнд Платинум спонсороор хамтран ажиллаж байна.
WELCOME TO HAPPY ZONE
Арга хэмжээний үеэр та бүхнийг олон сонирхолтой хөтөлбөр, хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох HAPPY ZONE -р зочлохыг урьж байна.
- Олон сонирхолтой хөтөлбөр
- TDB Securities SC болон TDB Leasing LLC -н онцгой саналууд
- Таны бизнесийг дэмжих ХХБ -ны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнүүд
- Хүйтэн цаг агаарт дулаацуулах Hot drinks -тэй хамт таныг хүлээж байя.
Мөн 10 сарын 5 -нд Санаачилга танхимд Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд “Уул уурхайн салбарын санхүүжилтийн нөхцөл, боломжууд” сэдвээр илтгэл тавьж, панел хэлэлцүүлэгт оролцоно.
CONNECT – COLLABORATE – BENEFIT