Харамсалтай нь үндэсний үйлдвэрлэлдээ доллараар зээл олгонгуутаа Монгол банк нь төгрөгийн ханшаа барьж чадаагүйгээс болж тус төсөл 100 тэрбумын алдагдал хүлээжээ.
Хөгжлийн банкны зээлүүдийн олонхи нь “ нохойн замаар ” орсон. Харин муу хэлүүлдэг Ц.Гарамжав Монголын говьд хамгийн орчин үеийн технологи бүхий жилд 1 сая тн цемент хийх хүчин чадалтай үйлдвэр барьж ашиглалтад оруулжээ.
Европоос зээл босгосон уг төслийн 25 хувийг нь импортыг орлох, стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаар нь Хөгжлийн банк 65 сая ам доллараар санхүүжүүлжээ. Үйлдвэр баригдснаар Монгол улс барилгын гол түүхий эд цементээрээ хүртэл гадны хараат болж, Замын –Үүд дээр оочер дараалалд дарагдаж байсан цаг ард хоцорчээ. Харамсалтай нь Монголын төрийн буруу бодлого, хариуцлагагүй, хорон үйлдэл нь ард иргэдээ хохироодог гашуун түүх “Монцемент” төсөл дээр ч давтагджээ.
Тус компани Хөгжлийн банкнаас 65 сая ам долларын зээл авсан. Зээл авах үед доллар 1350 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 3400 хүрч 2,6 дахин өсчээ. 2014 онд тэдний авсан 65 сая долларын зээл нь 126 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан ч өнөөдөр ханшийн өсөлтөөс зээл нь 250 тэрбум төгрөгт хүрчээ. Зөвхөн ханшийн алдагдлаас болж 100-аад тэрбумын хохирол хүлээжээ. Доллар өссөн шалгаан нь Монгол банкны буруутай үйл ажиллагаа. Монголбанкнаас гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд 7 их наяд төгрөгийг хэвлэж зах зээлд нийлүүлсэн.
Энэ нь Монгол төгрөгийн доллартай харьцах ханшийг эрс сулруулж, аж ахуйн нэгжүүдээ ханшийн алдагдлаар хохироосон юм. Уг нь Монгол банк үндэсний мөнгөн тэмдэгт, төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах үндсэн үүрэгтэй ч ажлаа хийгээгүй гэсэн үг.
Ингээд эх оронч сэтгэл гаргаж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх ганц амжилттай төслөө Хөгжлийн банк нь Монгол банктайгаа хавсарч нураахаа шахсан ч энэ бүхнийг давж чадсан нь үнэхээр бахархмаар. Монголчууд улс эх орондоо тустай ажил хийж байгаа хүмүүсээ дэмждэггүй юм гэхэд гүтгэж харлуулж,дэвсмээргүй байна.