Шинээр бүрэлдсэн парламент өчигдөр/2020.06.30/ анхдугаар чуулганаа хийж чуулганаар 75 гишүүний 100 хувийн саналаар УИХ-ын даргад Г.Занданшатарыг улираан сонгосон юм.
Тэгвэл үдээш хойш намуудын бүлэг байгуулагдаж хуралдсан байна. [Tweet “МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг мөн улираан сонгожээ.”] Бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нарыг сонгосон байна.
Харин АН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Г.Ганбатыг сонгожээ.
Түүний дараагаар [Tweet “УИХ-ын дэд даргад МАН-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг, харин АН-аас УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарыг сонгосон байна.”]Ингэснээр С.Одонтуяа нь хамгийн анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга болж байна.