Ах нь Тост, Тосонбумбын нурууг, дүү нь Хамрын хийдийг ухна. Бэлтгэл болгож Өмнөговийн засаг даргаар уурхайн даргаа томилжээ

10628

УИХ-ын гишүүн Б. Чойжилсүрэн  улсын тусгай хамгаалалттай, говийн баянбүрд, ховордсон ирвэс, аргалийн өлгий Тост, Тосонбумбын нурууны орчимд олборлолт хийж байхад Өмнөговь аймгийн удирдлага, хариуцлагатай албаныхан дуугарахгүй байгаа нь учиртай.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нь засаг дарга болохынхоо өмнө Б.Чойжилсүрэнгийн дүү Б. Балдоржийн Дорноговь аймаг дахь “Айл баян” уурхайд захирлаар ажиллаж байсан байна. Магадгүй Б.Чойжилсүрэн Өмнөговийн засаг даргаар өөрийнхөө хүнийг томилсон нь хууль бус үйлдлээ хамгаалахын тулд ч байж болно. 

Өөр нэг ноцтой баримт нь Б. Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж нь Дорноговь аймагт хэд хэдэн лиценз эзэмшээд зогсохгүй  түүний “Олон ихт баян ” компаний Хамрын хийд орчмын газарт нүүрсний олборлолт хийхээр дайрч эхэллээ. Дорноговь аймгийн Хамрын хийд орчмын газрыг 2014 онд орон нутгий тусгай хамгаалалтад авсан ч  Хятадын “Оуяашиёоу”, “Даблью эс жи эл” болон Монгол эзэнтэй “Олон ихт баян” зэрэг компаниуд ашигт малтал олборлохоор улайрч эхэлсэн. Тэд хуйвалдан “Оуяашиёоу” компаний 2009 онд гурван шатны шүүхийн шийдвэрээр цуцлагдсан 3 ш лицензийг сэргээх шийдвэрийг  Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр гаргуулаад байна.

Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдоржийн “Олон ихт баян” компани болон Хятадын “Даблью эс жи эл” компаниуд 2017 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Оуяашиёоу” компаний  лицензүүдийг сэргээх шийдвэр гарснаас хойш 2-3 сарын дараа байгуулагдсан нь анхнаасаа хууль шүүхийнхэнтэй хуйвалдаж, лиценз сэргээсэн гэх хардлага төрүүлж байна.

Одоо тэд Хятадын “Оуяашиёоу” компанийн лицензтэй талбайг хуваан эзэмших хуурамч гэрээгээр халхавчлан олборлолт хийхээр дайрч байна. Б.Балдорж нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бичигт багийн нутаг дэвсгэр, Худагт гэдэг газарт баяжуулах  үйлдвэрийн суурь тавьж, цахилгааны агаарын шугам татаж эхлээд байна.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here