Монгол Улсын 1.5 сая км газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн. Ойн 5 хувийг хуш модон ой эзэлдэг байна. Гэвч [Tweet “нийт ойн таван хувийг эзэлдэг хуш модны 40 хувь нь доройтолд оржээ.”] Учир нь самар түүх хугацаа болоогүй байхад самар түүх гээд хуш модыг нүдсэнээс болж холтос нь унаж, шавж хорхойд идэгдсэн үхмэл байдалтай болжээ.
Ойн тухай хуульд зааснаар их ургацтай жил үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар самар түүж болно. Дунд ургацтай жил зөвхөн ахуйн зориулалтаар, бага ургацтай жил үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтын аль алинаар нь самар түүхгүй.
Мөн [Tweet “есдүгээр сарын 10-наас дараа жилийн гуравдугаар сарын 15-н хүртэл самар түүх журам байдаг.”]
Зөвшөөрлийн тухайн аймгийн байгаль орчны газраас авдаг ба ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25 кг хүртэл самрыг түүх ёстой. Харин үйлдвэрийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэл хувийг бэлтгэх учиртай.
Самар түүх зохистой хэмжээ байдаг ба 30 хувийг нь түүж, 70 хувийг нь үлдээх ёстой байдаг ажээ.
Гэтэл өнөөдөр уг хууль, журмуудаа зөрчөөд самар зарж борлуулсаар байна. Үүнд холбогдох албаныхан хяналт, шалгалт хийж байгаа ажээ.