МҮХАҮТ-аас “COVID19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнг танилцуулсан юм.
11-р сарын 23-25-ны өдрүүдэд нийт 3530 ААН, бизнес эрхлэгчдээс цахимаар судалгааг авсан байна. Коронавирусийн халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ нь энэ хугацаанд бизнес эрхлэгчдийн 96 хувьд маш их нөлөөлсөн гэсэн дүгнэлт гарчээ.
- Хувиараа бизнес эрхлэгчдийн 82% нь бүрэн зогсолт хийсэн бол 13% нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна.
- Хувиараа бизнес эрхлэгчдийн 74% нь цалин олгохгүй байгаа бол 14% нь цалингаа 100 хувь олгож байна.
- Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжийн 72% нь бизнесийн зээлтэй бөгөөд хувиараа бизнес эрхлэгчдийн 67% нь 50 сая төгрөг хүртэл зээлтэй.
- Хувиараа бизнес эрхлэгчдийн 72% нь борлуулалтын орлого 91 хувиас дээш хэмжээгээр буурсан.
- Хувиараа бизнес эрхлэгчдийн 67% нь зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй байгаа бол 61% нь түрээсийн төлбөр хийхэд хүндрэлтэй гэж хариулсан.
- Хувиараа бизнес эрхлэгчдийн хамгийн шаардлагатай байгаа дэмжлэг нь санхүүгийн дэмжлэг-57% бол хөнгөлттэй зээл -49% байна.
МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин” Хувираа бизнес эрхлэгчтэй холбоотой судалгаа өмнө тэр бүр байдаггүй байсан. Энэ удаагийн судалгаанд эдгээр иргэдийг өргөн хамруулахыг зорьсон. Судалгаанд хувиараа бизнес эрхлэгч, ААН-д тулгарч буй санхүүгийн асуудлыг зайлшгүй бодлогоор дэмжих ёстой гэж үзэж байна.
Монгол банк мөнгөний бодлогыг нийтдээ 4 хувиар бууруулсан. Өмнөх 2 хувийн бууралтад судалгаа хийж үзэхэд үр дүнгээ өгөөгүй байна. Арилжааны банкнууд зээлээ бизнес эрхлэгчдэд гаргахаас болгоомжилсон байна. Нийт судалгаанд хамрагдсан ААН-ийн 75 хувь нь нэмэлт эргэлтийн санхүүжилтийг хүсэж банканд хандсан байдаг. Гэвч зээлээ авч чадаагүй. Учир нь эрсдэл өндөр гэж үзсэн байна.
Өнгөрсөн нэгдүгээр сараас аравдугаар сарыг дуустал хугацаанд зээлийн гаралт нэг их наядаар хумигдсан байна.
Ковид-19 халдварыг дотооддоо алдсаны дараагаас хүнснээс бусад бүх бизнесийн эрэлт буурдаг нь бизнес эрхлэгчдэд хатуу цохилт болж байна.
[Tweet “Хөл хорионы үед 21 салбарын 667 төрлийн 855,253 ажлын байр буюу нийт ажлын байрны 74,5% нь хаалттай байна.”]Дотооддоо ковид-19 халдварыг нэгэнт алдсан учраас эдийн засаг, ажлын байраа үе шаттайгаар сэргээх нь зүйтэй хэмээн үзэж байна”.