Эхний ээлжинд Pfizer вакцин оруулж ирнэ

224

Манай улс дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр тээвэрлэлт, зохицуулалтын ажлаа хийж байгааг Эрүүл мэндийн сайд Н.Энхболд онцоллоо.

  • АНУ, Германы хамтарсан “Pfizer”
  • Оксфордын их сургуулийн “AstraZeneca”
  • Хятадын Синофарм 
  • Оросын “Спутник V” вакциныг оруулж ирэхээр төлөвлөж байна. Манай улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд “Pfizer” вакцин авна. Вакцин хадгалах байр, саваа бэлдсэн.
Вакцинд нийт хүн амынхаа 60 хувийг хамруулна. Манай улад 0-18 насны 1,2 сая хүн байна. Эдгээрийг хасаад хүн амынхаа 60 хувийг вакцинд хамруулна.

Нийт хүн амын 20 хувь нь Ковакс хөтөлбөрийн хүрээнд, үлдсэн 40 хувийн санхүү, төсвийг улсаас гаргахаар Сангийн яаман дээр баталсан.

Ямартай ч ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн вакцинжуулалтад хамрагдах шат дараалал, хүн амын эзлэх хувийг дараах байдлаар гаргажээ. 

Зорилтот хүн ам Хамрагдах хүн амын тоо Нийт хүн амд эзлэх хувь
1 Эрүүл мэндийн салбарын нийт ажилчид 56.047 1.7%
2 Хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарынхан (онцгой байдал, цагдаа гэх мэт) 52.750 1.6%
3 50-аас дээш насны хүн ам 583.545 17.7%
4 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 230.781 7%
5 Суурь өвчтэй хүмүүс (зүрх судас. чихрийн чижин, хорт хавдар гэх мэт) 276.937 8.4%
6 Дайчлах боломжтой ажиллагсад (вакцинжуулалт хариу арга хэмжээний багт ажиллана) 65.937 2%
7 Стратегийн ач холбогдолтой салбарын ажилчид (хил, гааль, нүүр тээврийн жолооч гэм мэт) 329.687 10%
8 Бүх шатны боловсролын байгууллагын ажилчид 69.234 2.1%
9 Вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай бусад хүн ам 313.202 9.5%
1.978.120 60%

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here