Монголын хамгийн том алт, зэсийн ордыг олборлож буй Оюутолгой компанид Монголын төр хяналт шалгалт хийе гэхэд баримт материалаа гаргаж өгөөгүй гэх гомдол явдаг.Тэгвэл манай улс төрчид магадгүй гадныханы захиалгаар Татварын болон бусад хуулиндаа өөрчлөлт оруулж, тэдэнд “бэлэг” барьжээ. Тухайлбал: 2019 оны 3-р сарын 22-ны өдөр УИХ-аас баталсан Татварын Ерөнхий хуулийг шинэчилсэн найруулгад өмнө нь мөрдөж байсан 2008 оны татварын Ерөнхий хуульд байсан ямар зүйл заалтуудыг хасч, нэмж Оюутолгойд ашигтай байдал бий болгосны захын баримтыг дэлгэе
1.2008 оны Татварын Ерөнхий хуулийн 18-1-13 дахь заалтад байсан “Татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн материалыг татварын албанд гаргаж өгөх” заалтыг ХАСЧЭЭ.
2.Өмнөх хуулийн 29-р зүйл буюу Татварын улсын байцаагийн 13 бүрэн эрхээс зөвхөн 2 хон эрхийг л шинэ хуульд оруулжээ. Тухайлбал: 29-1-9-т байсан “ Татварын улсын байцаагч нь төрийн албан хаагчийн болон Татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөж ажиллах ” заалтыг ХАСЧЭЭ.
3.2008 онд батлагдсан Татварын хуулийн 17-р зүйл буюу Албан татварын хувь хэмжээнд “эрх борлуулсны орлого 30 хувиар , Гадаадын аж ахуйн нэгжийн ТӨЛӨӨНИЙ ГАЗАР өөрт оногдох ашгаасаа гадаадад шилжүүлбэл шилжүүлсэн ашгийн 20 хувиар тооцож татвар авах” заалтуудыг бүгдийг ХАСЧЭЭ.
Энэ хуулийн үр дүнд Оюутолгой компаний Монгол улсын төсөвт оруулах татварын орлого эрс багассан. Оюутолгой Эрдэнэтээс давсан борлуулалт хийж байгаа хирнээ түүнээс бага татвар төлж буй. Иймээс Татварын хуульд оруулсан өөрчлөлтийг Оюутолгойд эзэн суусан гадныханы захиалгаар хийсэн гэж хардах үндэслэлтэй. Монголын эрх ашгаас урваж, гадныханд ашигтай нөхцөл бий болгосон Татварын хуулийг шинэчилсэн 2019.03.22-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын дарга Г.Занданшатар нар байлаа.
Сэтгүүлч Б.Отгон 2021.08.05