МЭГ-ын удирдлагууд өнгөрсөн хоёр жилийн турш малын гоц халдварт өвчнийг нуун дарагдуулж байжээ

657

Шүлхий өвчин 14 аймгийн 76 суманд  120 голомтод гарсан байна. Цэцэг өвчин гурван аймгийн дөрвөн сум, богийн мялзан зургаан аймгийн 16 сум, 36 голомт, бодын арьс туруутах өвчин таван аймгийн 19 сум, 59 голомтод гарсан байна. Энэ тоогоор Увс, Булган, Хөвсгөлөөс бусад бүх аймаг малын өвчинд нэрвэгдчихсэн, бараг бүх сумд хамрагдах маягтай болжээ.

Үүнийг Мал эмнэлгийн ерөнхий газар малаа эрүүлжүүлэх ажлаа хийж чадаагүйтэй холбоотой гэж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн шүүмжилсэн юм. Мөн малын гоц халдварт өвчин гарсан бол хяналтад авах ёстой ажлаа бас хийж чадсангүй гэж дүгнэжээ. Мал эмнэлгийн ерөнхий газар 330 суманд бүтэцтэй, 1260 хүнтэй, том бүтэцтэй байгууллага боловч ажлаа хийж чадахгүй байгаатай холбоотйо гэж шүүмжилсэн юм.

Харин ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан үүнд тайлбар өгөхдөө:

-Мал эмнэлгийн газрын хариуцлаггүй байдалтай холбоотой малын өвчлөлийн асуудал үүссэн үү гэвэл үүссэн. Өмнөх удирдлагыг яг энэ үндэслэлээр чөлөөлсөн. Цаашдаа ч энэ мэт асуудлууд дээр хариуцлага тооцно.

Яагаад гэвэл, сүүлийн хоёр жил малын гоц халдварт өвчин болон ямар нэгэн өвчин гараагүй гэдэг мэдээллээр удирдлагуудаа хангаад, Засгийн газрыг худал мэдээллээр хангасан. Энэ бүгд худлаа байж гэдэг нь энэ жилийн малын өвчлөлөөр гараад ирж байгаа юм. Ерөөсөө мал эмнэлгийн газрын үйл ажиллагаа бол өвчин гардаг, нуудаг дардаг хэлбэр лүү шилжсэн гэсэн юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here