УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд 2025 оны төсвийн төслийн талаар саналаа илэрхийлэхдээ, “Хууль нь гууль болсон төр” хэмээн өөрсдөдөө зориулж хэрхэн мөнгө төсөвлөдийг хатуу шүүмжилжээ.
Тэрээр,
Эхний зураг.
2023 оны 5 сарын 31-ний өдөр сүржигнэж сүржигнэж байж УИХ-аар хуульчлан баталсан дунд хугацааны бодлогын баримт бичиг болох МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛийг нэг харчих.
Хоёр дахь зураг.
Өөрчлөлт 1. 2024 оны төсөв өргөн барихдаа дарга нарын зардлыг бараг 5 их наяд төгрөгөөр нэмлээ.
Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/-22,996.1 тэрбум буюу 22.9 ихнаяд байна гээд хуульчилсан мөртөө дөрөвхөн сарын дараа 27.3 их наяд байна гэж оруулж ирээд батлав.
Гурав дахь зураг.
Өөрчлөлт 2. 2024 оны 8 сард тодотгол.
Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 30.4 их наяд байна гэж оруулж ирээд батлав.
Ийнхүү хоёр өөрчлөлтөөр дарга нарын зарцуулах мөнгө ганц жилд 8 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь монголын өрх бүрд 10 сая төгрөг оногдхуйц их мөнгө шүү!
Энэ бол МАН бодлогогүй, тооцоо судалгаагүй, өрийн хавханд Монгол Eлсын ирээдүйг оруулах толгойгүй тоглоомоор наадаж байгаа бодит жишээ юм, гэжээ.