Газрын ерөнхий хуулийг эсэргүүцэж байна

212

Хуулийн төслийн практик үр дагаврыг товчхон дүгнэвэл дараах үр дагаврыг нийгэмд үүсгэхээр байна.

Нэг: ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ШУУД ЗАНАЛХИЙЛЭХЭЭР БАЙНА.

Үндэсний аюулгүй байдалд шууд харшилж буй заалтуудыг дотор нь 3 ангилахаар байна.

А. ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭРИЙН ДООР ДАРААХ ГАЗРЫГ ОЛГОХООР ХУУЛЬЧИЛЖЭЭ.

16.1.11. олон улсын болон үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар;

16.1.12. цөмийн төхөөрөмж барих, ашиглах зориулалтаар олгох газар;

16.1.13. аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газар.

Тайлбар: Нэрнээс бүх зүйл ил тодорхой байгаа учраас дараах заалтуудад тайлбар хийх нь илүүц биз.

Б. ГАДААДЫН ИРГЭН, ХАРЪЯАЛАЛГҮЙ ХҮНД ГАЗАР АШИГЛУУЛАХ ЗАМААР

73 дугаар зүйл. Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газар ашиглуулах

73.1. Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд амины орон сууцны байшин, гэр, сууц барих зориулалтаар 0.05 га-аас илүүгүй газрыг гэрээгээр үнэтэй ашиглуулж болно.

73.2. Энэ хуулийн 73.1-д заасан газар ашиглуулах гэрээг 5 жилийн хугацаатай байгуулах бөгөөд гэрээний хугацааг гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгаж болно.

Тайлбар: Гадаадын иргэдэд 5 жилийн хугацаагаар газар ашиглуулдаг болж байна. Хугацаа нь дуусахлээр дахин 5 жилээр сунгаад яваад байж болно гэнэ. Энд нэг удаа сунгана гэсэн юм алга. Тэгэхлээр хэдэн удаа ч сунгаж болно гэж ойлгогдохоор байна.

В. ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН НЭГДСЭН БҮРТГЭЛД ОРУУЛАХ ЗАМААР ГАДНЫХАНД ГАЗРЫН ЭЗЭН БОЛОХ БОЛОМЖ ОЛГОХ УЛМААР “ХЯТАД ХОРООЛОЛ” МЭТИЙН ГАДААД ЭЗЭДТЭЙ ХОРООЛЛУУД ҮҮСЭХ

5.1.6. газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх

4.1.5. “дундын мэдлийн газрын эрх” гэж хоёр, түүнээс дээш өмчлөгчтэй орон сууц, барилга байгууламжийн доорх болон орчны газрыг дундаа хэсгээр ашиглахаар өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ.

“58.8-д байгаа “ Дундын мэдлийн газрын эрх нь барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн салшгүй хэсэг бөгөөд дангаараа худалдах, худалдан авах, өв залгамжлах болон барьцааны зүйл болохгүй”

Тайлбар: Дээрх 3 заалт бол хоорондоо нягт холбоотой заалтууд юм. Өмнө нь Газрын ерөнхий хуулийг эсэргүүцэж байна II пост дээр дэлгэрэнгүй тайлбарласан. Товчхондоо гэвэл байшингаа зарахад байшин дагаад газар нь минийхээ л гэдэг заалт. Гадныхан үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахад энэ заалт үйлчлэхгүй гэж байгаа ч урт хугацаандаа энэ хамгаалалт нь үйлчилж чадахгүй. Гадаад улс орнуудад яг энэ зохицуулалтаар Хятад хорооллууд үүсдэг.

Дүгнэлт: Энэ гурван замаар олгогдсон газар нь ашиглах зориулалтаасаа хамааран нийгмийн амьдралд ч, байгаль орчинд ч хор хөнөөл учруулахаар байна.

Эх сурвалж: Sh Gansukh

хариулах

Please enter your comment!
Please enter your name here