Усны хомсдолыг зохицуулах, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр дэлхийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээг төлөвлөх зорилготой анхны “ОЛОН УЛСЫН ХӨРС, УСНЫ ФОРУМ” боллоо

58

Тайландын Бангкок хотноо энэ сарын 9-11-ний өдрүүдэд “Олон улсын хөрс, усны форум” усны хомсдолыг зохицуулах, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр дэлхийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээг төлөвлөх зорилготойгоор болж өнгөрлөө.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) Ерөнхий захирал Цюй Дунью “Хөрс, ус, газар зэрэг дэлхийн байгалийн нөөцүүд маш хурдтайгаар хомсдож байна. Үүний зэрэгцээ уур амьсгалаас үүдэлтэй байгалийн гамшиг илүү олон давтамжтай, илүү их хор хөнөөлтэй болж байна. Хөдөө аж ахуй нь дэлхийн нийт цэнгэг усны 70 орчим хувийг ашиглаж байгаа бөгөөд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй газрын доройтол нь “газар, хөрс, цэнгэг усны системийг тэдний үйлдвэрлэлийн хязгаар хүртэл шахаж, усны хямрал, үүнд усны хомсдол, ган, үер болон бохирдлыг нэмэгдүүлж байна. Энэ дөрвөн элемент нийлээд дэлхийн усны газрын зургийг бүрдүүлдэг” хэмээн онцолсон юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн форумд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс үг хэллээ. Тэрээр улс орон бүрт нүүрлэж буй газрын доройтол, усны хомсдол болон хөрсний үржил шим алдагдах зэрэг сорилтууд нь харилцан уялдаатай гэдгийг онцолж, Монгол Улсын эдийн засгийн нэг тулгуур багана болсон хүнс, хөдөө аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан эдгээр сорилтууд, ялангуяа бэлчээрийн нөөц хумигдах, газрын доройтол, ган зуд, усны хомсдол зэрэгтэй мөн тэмцэж байгааг дурдаад Усны хомсдолыг шийдвэрлэх, хөрсний доройтлыг бууруулах замаар тогтвортой, уян хатан хөдөө аж ахуйн хүнсний тогтолцоог бий болгоход олон улсын хамтын нийгэмлэгүүдийг хүчин чармайлтаа нэгтгэж, хамтран ажиллахыг уриаллаа.

Дээрх форумын үеэр Тогтвортой, тэсвэртэй хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог бий болгохын тулд усны хомсдлыг зохицуулах, хөрсний доройтлыг зогсоох Сайд нарын хамтын мэдэгдэл”-ийг гаргахад Монгол Улс бүрэн дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here