“Чингис хааны музей”-н барилгын шав тавилаа. Музейг 2021 оны 2-р улиралд багтааж дуусгахаар төлөвлөжээ.
“Байгалийн түүхийн музейг нурааж суурин дээр нь Чингис хааны музей байгуулах шийдвэрийг өнгөрсөн онд Засгийн газар 280 дугаар тогтоолоороо гаргасан. Тэгвэл өнөөдөр/2020.04.02/ музейн барилгыг албан соор эхлүүлж байна. Чингис хаан музей нь 20500 мкв талбайг хамарсан, есөн давхар байх юм.
Үүгээр дамжуулж, Их монгол Улсын эзэн Богд Чингис хаан азид, дэлхийн хөгжилд, цаашлаад хүн төрлөхтний түүхэнд оюун санааны ололт, дэвшлийг хэрхэн гаргаж ирсэн бэ гэдгийг тод харуулах ёстой.
Барилга нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөсөн байна.
[Tweet “Мөн өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж Чингис хаан музейн “Эрдэмтдийн зөвлөл”-ийг байгуулсан.”] Тус зөвлөлд:Дарга
– Д.Рэгдэл ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ны доктор, профессор
Гишүүд
– А.Цанжид Философийн хүрээлэнгийн зөвлөх, ШУ-ны доктор, профессор
– Л.Дашням МУСГЗ, доктор профессор
– Г.Мэнд-Ооёо Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч,“Чингис хаан” одонт
– Г.Мягмарсамбуу ШУА-ийн Түхх угсаатны зүйн хүрээлэнгйин салбарын эрхлэгч, доктор профессор
– Б.Цогтбаатар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор
– Б.Баатархүү Нийслэлийн архивын газрын дарга, доктор, дэд профессор
– Н.Ням-Осор ИЗИС-ын захирал, доктор, профессор
– Н.Наранбаатар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт
– Г.Пүрэвбат Бурханч лам, доктор нар багтжээ.