Сэтгүүлч Б.Отгон:
Соёлын сайд, нэр дэвшигч Ч.Номингийг аав “Гацуурт”-ын Чинбат ашиглалтын 15 лиценз эзэмшдэг бөгөөд ихэнхийг нь голын эх, ойн сан бүхйигазарт хууль зөрчин авсан байна. Орхон голын эхэнд гэхэд 4 лиценз байна.
Энэ газарт 2022 онд ШУТИС-ийн Археологич-угсаатны судалгааны баг хээрийн хайгуул, судалгааны ажил хийхэд уг лицензийн талбайг бүхэлд нь хамарсан Эртний Хүрэл зэвсгийн үе, Монголын эзэнт гүрний үед холбогдох 14 тооны дурсгалыг олж илрүүлжээ. Эдгээр дурсгалууд нь эртний нүүдэлчдийн ахуй соёл, оюун санаа, олон талыг тодруулан харуулах түүхэн ач холбогдолтой дурсгал гэдгийг тогтоон, цаашид авран хамгаалах, малтлага судалгааны ажлыг гүнзгийрүүлэн хийх шаардлагатай гэж дүгнэжээ.
Эрдэс баялгийн Мэргэжлийн зөвлөлөөс олборлож болох алтны нөөцийг 51.7 кг гэж тогтоожээ. Харин “Гацуурт” компани жилд 2.1 тэрбумын борлуулалт хийж, 1.4 тэрбумын зардал гарган 540 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэжээ. “Гацуурт”-ын Чинбат 540 сая төгрөг олохын төлөө Монголын түүхэн дурсгалыг сүйтгэх хэрэг бий юу?
Үндсэн хуульд соёлын дурсгалт зүйл төрийн хамгаалалтад байна гэж заасан.
Соёлын сайд Ч.Номин өөрийнхөө аавын алтны төлөө соёлын өв устгах бузар санаархалыг эхлээд зогсоо. Л.Чинбатын гэр бүл Монголын олон гол, ойн сан газрыг ухаж баяжсан. Одоо ч цадаагүй. Соёлын яамныхан ТВ-ээр соёлын өв хамгаална гэж хоосон ярихын оронд сайд Ч.Номингийнхоо аав Л.Чинбатын “Гацуурт” компаниас соёлын өвөө хамгаал!