Сүүлийн 5 жил 2,2 сая га ой шатжээ

717


Монгол орны 13 сая га талбай бүхий ойн сан нь даян дэлхийн экосистемийн нэн чухал хэсэг бөгөөд олон төрлийн хөхтөн амьтан, жигүүртэн шувуу, хэвлээр явагч, хоёр нутагтан зэрэг амьтдын амьдрах орчин, нүүдэлч малчид, орон нутгийн иргэдийн орлого амьжиргааны эх үүсвэр, түлээ мод, өвс тэжээлийн нөөц болдог билээ.

Харамсалтай нь нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны гээд олон талын ач холбогдолтой ойн сан маань сүүлийн жилүүдэд эрчимтэй доройтон, хомстож байна.

[Tweet “Сүүлийн 5 жилийн хугацаанд 2,2 сая га ой шатаж, 43,2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.”]

Хаврын хуурайшилттай үед:

-Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
-Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
-Дууссан гал асаагуур зэргээ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх,
-Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
-Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
-Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here