Азийн Хөгжлийн Банк (АХБ) шинэ тайландаа COVID-19 цар тахлын сөрөг нөлөө үргэлжилж Монголын эдийн засгийн агшилтыг 2020 онд гүнзгийрүүлнэ,2021 онд алгуур сэргэх хүлээлттэй байгаа талаар дүгнэжээ.
[Tweet ““Азийн Хөгжлийн Төлөв (АХТ) 2020 Шинэчилсэн төсөөлөл”-өөр Монголын эдийн засаг 2020 онд -2.6%-иар агших төсөөлөлтэй байна.”]АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран:
“Монгол Улс цар тахлын болзошгүй тархалтаас амжилттай сэргийлж чадаж байгаа бөгөөд энэ хүрээнд хязгаарлалтын арга хэмжээ авсантай уялдан эдийн засгийн буюу бодлогын зардал зайлшгүй гарна. Гадаад орчны нэн сөрөг нөлөө нь дотоодын эдийн засгийг огцом агшуулж макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг илүү ухаалаг, болгоомжтой удирдах шаардлагыг бий болгож байна. Энэ нь цар тахлын дараа эдийн засаг сэргэх зайлшгүй чухал нөхцөл болох юм” хэмээн онцлон тэмдэглэжээ.
[Tweet “COVID-19 цар тахлын улмаас экспорт, валютын орох урсгал огцом буурч ДНБ 2020 оны эхний хагаст 9.7%-иар агшсан.”]Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилга, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, худалдаа, үйлчилгээний салбарын агшилт эдийн засгийн өсөлтийг бууруулсан бол зөвхөн хөдөө аж ахуйн салбар л өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. [Tweet “Оны эхний 7 сард барааны гадаад худалдааны эргэлт 16.6%-иар буураад байна.”]Энэ нь хүнсний үнийн өсөлт харьцангуй тогтворжсон, дотоодын эрэлт буурсан, тээврийн болон амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ буурсантай холбоотой юм. Дотоод эрэлт бага байхтай уялдан инфляци 2020 онд өмнөх төсөөллүүдээс буурах, харин нийт эрэлт нэмэгдэх, импортлогдох инфляци өсөх хүлээлттэй уялдан [Tweet “2021 онд инфляци өсөх төлөвтэй байна.”]
Сүүлийн үед БНХАУ-ын эдийн засагт сэргэлтийн зарим шинж тэмдэг ажиглагдаж, зэс, алтны үнэ мэдэгдэхүйц өсч байгаа нь энэ оны хоёрдугаар хагаст уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт эхний хагас жилтэй харьцуулахад сайжрахад нөлөөлнө.
Энэхүү шинэчилсэн төсөөллийг бууруулж болзошгүй дараах эрсдэлүүд байна. Үүнд, цар тахлыг хязгаарлаж хяналтанд оруулахад илүү их цаг хугацаа шаардагдах, дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг сэргэх хугацаа хойшлогдох, дотоодод ажилгүйдэл нэмэгдэх, гадаад, дотоод санхүүжилт тогтворгүй болох, макро эдийн засгийн бодлого харилцан уялдаагүй байвал төлбөрийн тэнцэлд нэмэлт дарамт учруулах зэрэг болно.