Альшаа цөлийн тойрог- Цаазын тавцанд

275

Гуравдагч боомт нээж, уул уурхайн бүс нутаг болгох  гээд байгаа “Альшаа цөлийн тойрог” бол Монголчууд бидний   мөнхөд хадгалан үлдээх ёстой гайхамшигт ЭКОСИСТЕМ \болохыг дэлхий анхааруулжээ!!

Өмнөговь аймгийн өмнө хэсгээс эхэлж Дорноговь аймгийн Зүүнбаянгийн хонхор хүртэл үргэлжилсэн өргөн уудам говийг Дэлхийн газар зүйн шинжлэх ухаанд “Альшаа цөлийн тойрог” хэмээн нэрлэдэг.Биологийн олон янз байдал бүхий гайхамшигт энэ  газар нутгийг дэлхийд онгон зэрлэгээрээ үлдсэн хамгийн том газар нутгийн нэг хэмээн судлаачид тодорхойлжээ.

Ховордлын эрсдэлтэй болон устаж болзошгүй 33 зүйл амьтны уугуул нутаг учир цаашид, өнө мөнхөд, унаган төрхөөр нь хамгаалан үлдээх шаардлагатай нэн чухал газар нутаг болохыг онцолжээ.Энэ нутагт Монгол хулан, Цагаан зээр, Янгир ямаа, Хавтгай  болон өөр жижиг биетэй бусад амьтны зүйлийн дэлхийн хэмжээнд томоохонд тооцогдох популяци оршдог.

-Монгол улсын Улаан номд бүртгэгдсэн Потанины улаан тулам, Монгол мөнх харгана, Монгол хулан хойрог, Цөлийн аргамжин цэцэг буюу Цагаан гоёо,Тоорой мод  буюу Элдэв навчит улиас,  Монгол бүйлс зэрэг нэн ховор болон ховорсдон ангилалд багтдагургамлууд тархан ургадаг.

-Монгол улсын Улаан номд тус тус бүртгэгдсэн Хулан адуу, Мазаалай баавгай, Цоохор ирвэс, Аргаль хонь, Янгир ямаа,Хар сүүлт зээр зэрэг ховор амьтад

-Нэн ховор зүйл шувуу: Жороо тоодог, Хулан жороо, Идлэг шонхор,Шилийн шонхор  зэрэг дэлхийд ховордсон ан амьтан, ургамал шувууд, хөхтөн амьтад Альшаа цөл түүний Холбоос нутгуудад суурин болон нүүдлийн үедээ дамжин амьдардаг байна.

Хүрмэн сумын Жанжин, Тулга багийн нутат орших Загийн тойром, Бүгийн хоолой-Таван сухайн хөндий нь дэлхийн хэмжээнд Экологийн хувьд чухал ач холбогдолтой, Хамгаалах шаардлагатай газар нутгаар тодорхойлогдсон билээ. Гэвч яг энэ газар нутаг буюу Альшаа цөлийн дундуур боомт нээгдэж хүнд даацын машины  авто зам тавигдснаар энэ нутагт олгогдсон  Ашиглалтын болон Хайгуулын 60 гаруй  лиценз  амилж, энэ нутаг уул уурхайн хөлд сүйдэхэд ойрхон байна.

Иймээс Өмнөговьчууд гуравдагч боомт болох “Цагаан дэл уул”-аар боомт нээхийг эрс эсэргүүцэж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here